Хэрвээ хөршүүд нь хууль бус цагаачидтай үр дүнтэй тэмцэл хийж чадахгүй аваас Шенгений бүсийн орнууд хил дээрээ хяналт тогтоох эрхтэй гэж ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд Ханс-Петер Фридрих мэдэгдсэн байна. Түүний энэ мэдэгдэл болоод Францын эрх баригчдын үүнтэй ижил агуулга бүхий үг яриа нь нэгдмэл Европын хамгийн гол ололтыг эргэн харахад хүргэж магадгүй. Германы сайд Rheinische Post сонинд ярилцлага өгөхдөө «хил нээлттэй байх нь нэгдмэл Европын хувьд гүн гүнзгий утга агуулгатай, гэхдээ аюулгүй байдлыг эн түрүүнд тавих учиртай» гэж онцлон дурджээ.
Спортын томоохон тэмцээн уралдаан болон олныг хамарсан арга хэмжээний үеэр Шенгений бүсийн дотор хилийн хяналт тогтоож байгаа нь илт хангалтгүй гэдгийг сайд дурдаад «хэрвээ хөрш орнууд нь хууль бус цагаачдын урсгалтай тэмцэж хүчрэхгүй байгаа тохиолдолд бусад орнууд хил дээрээ түр зуурын хяналт шалгалт явуулж байх нь зүйтэй» гэжээ. Өөрийнх нь энэ санаачилга юун түрүүнд Грект хамаатай гэдгийг Ханс-Петер Фридрих огт нуусангүй.
Зарим тооцоогоор, жил бүр Грек-Туркийн хилээр дамжин Европын Холбооны нутаг дэвсгэрт 130 мянга орчим хүн лалын шашинт орнуудаас нууцаар нэвтэрдэг ажээ. Грекийн эрх баригчид тэдэнтэй тэмцэхийн тулд 2014 он гэхэд хууль бус цагаачдад зориулсан 30 төв байгуулахаар төлөвлөж байна.
Ер нь Шенгений гэрээг шинэчлэх тухай асуудал өнгөрсөн хавар «Арабын хавар»-ын золиос болсон хүмүүс бөөн бөөнөөрөө ЕХ-ны нутаг дэвсгэрт нэвтрэх болсонтой холбогдон босч иржээ. Тухайн үед Франц улс Италитай залгаа хил дээрээ хяналт тогтоосон нь хоёр орны хооронд ширүүхэн маргаан дэгдээсэн билээ. Долдугаар сард Дани улс Герман болон Шведтэй залгаа хил дээрээ мөн адил хяналт тавих болов. Энэ оны гуравдугаар сард Ерөнхийлөгчид дахин нэр дэвшсэн Никола Саркози «Франц улс визгүй бүсээс гарна» гэж сүрдүүлсэн удаатай.
Үүний дараахан тус улсын Гадаад хэргийн сайд Ален Жюппе « Шенгений бүсийн төр, засгийн тэргүүн нарын Зөвлөл байгуулж, Шенгений Ерөнхийлөгчийг сонгох» санал гаргасан юм. Түүний хэлснээр бол, эдгээр байгууллага нь аль нэг орныг визгүй бүсээс гаргах уу, үгүй юу гэдгийг шийдэх гэнэ.
Эх сурвалж: "Монцамэ"