Найруулагч Жеймс Кэмерон алдарт «Титаник» киногоо яагаад «3D» хувилбарт шилжүүлэх болсноо, мөн үүнд хэдий хэмжээний хөрөнгөмөнгөзарцуулсан тухайгаа Оросын «Сегодня» сонины сурвалжлагчид ярьжээ.
-Саяхан найруулагч Жорж Лукас «Оддын дайн» киногоо 3D хувилбарт шилжүүлэн дэлгэцнээ гаргасан. Харин та сарын дараа «Титаник»-аа энэ форматад шилжүүллээ. Үүнийг нэг ёсондоо «моод» гэж хэлж болох уу?
-Лукас яагаад ингэх болсныг мэдэхгүй, харин миний хувьд энгийн л нэг шалтгаан байсан. Ийм аварга том хөлгийг 1997 оноос хойш 15 жилийн дараа дахин далайд гаргавал ямар байх бол гэдэг бодол намайг огт зүгээр суулгаагүй юм. Түүнээс гадна, энэ хугацаанд «Титаник»-ийг хэзээ ч үзэж байгаагүй бүхэл бүтэн үе бий болсон. Тэд киног яаж хүлээж авах нь бас л сонирхолтой. «Титаник»-ийн 3D хувилбар «Харуй бүрий», «Өлсгөлөн тоглоом» зэрэг кинонуудтай адил кино үзэх дуртай эдгээр залуусын сонирхлыг татаж чадна гэдэгт би хувьдаа итгэлтэй байгаа.
-3D-д шилжүүлж байхдаа «Титаник»-т ямар нэг өөрчлөлт хийсэн үү?
-Зөвхөн техникийн талаас л өөрчлөн зассан. Киноны нэг ч кадрыг өөрчлөхгүй гэдгийг би шууд хэлсэн. Киноны чанар болон дуун дээр ажиллаж, шуугианыг авч хаях гэх зэрэг бага зэргийн «гоо сайхны» засвар хийсэн. «Титаник» бол жинхэнэ сонгодог бүтээл болж чадсан юм. Аль 1997 онд ийм кино бүтээж чадсан гэдгээ бид төсөөлж чаддаггүй.
-Заавал 3D хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байсан гэж үү? Хангалттай сайн сэргээн засварлаад зүгээр энгийн хэлбэрээр гаргасан бол?
-Сонгодог кинонуудыг стерео хувилбараар үзэхийг маш их хүсдэг гэдгээ нуухгүй ээ. Гэхдээ энэ кино өнгөрсөн үеийнх гэж би боддог, түүнд өөрийн гэсэн гайхамшигт чанарууд бий. Одоо үед асар их хөрөнгөшаардсан төслүүдийг 2D-гээр бүтээгээд дараа нь 3D хувилбарт шилжүүлнэ гэдэг байж боломгүй зүйл юм. Яагаад гэвэл энэ нь маш их хугацаа шаардах бөгөөд техникийн хувьд хүндрэлтэй учир жинхэнэ стерео дүрсийг гаргаж чаддаггүй. Чухам ийм л учраас бид дэлгэцээр чанар муутай 3D кино үзэж байна.
-«Титаник»-ийг бүтээх санаа төрснөөс хойш болон зураг авалтыг эхлүүлэх хүртэл хэр удаан хугацаа өнгөрсөн бэ? Эсвэл та төслийг хэрэгжүүлэх мөнгийг шууд олсон уу?
-Бүх зүйл маш хурдан бүтсэн. Үндсэн санаагаа хэдхэн долоо хоногийн хугацаанд боловсруулаад дараа нь эмгэнэлт явдал болсон газар руу экспедиц зохион байгуулан явж ирснийхээ дараа зохиолоо бичсэн. Гэхдээ мэдээж энэ төслийг хэрэгжүүлэхэд олон жилийн хугацаа шаардлагатай. Харин энэ төсөл амьдралын минь нэлээд хугацааг авч одсон цогц бөгөөд ярвигтай хэцүү ажил байсан гэдгийг хэлмээр байна. «Титаник»-ийг шинэчлэн засахад 60 долоо хоног, 18 сая доллар зарцуулж, өдөр бүр 300 хүн ажилласан. Үүнээс харахад, киноны зураг авалтыг шууд 3D технологиор авбал илүүхямд бөгөөд хялбар байх юм шиг санагдсан.
-Тэгвэл та «Титаник»-аас хэдий хэмжээний ашиг олно гэж бодож байна?
-Хэцүүасуулт байна. «Аватар»-аас олсон ашгаас илүүг олж чадахгүй болов уу гэж бодож байна. Нөгөөталаас их хэмжээний ашиг олох зорилго тавиагүй. Бид зөвхөн энэ киног кинотеатрын дэлгэцнээ дахин гаргахыг хүссэн, яагаад гэвэл түүнийг кинотеатрт үзэж чадаагүй олон хүн байгаа шүүдээ.
-Та юу гэж бодож байна: хальсны болон тоон технологи хоёрын аль нь ялах бол?
-Би 1997 оноос «Титаник» киноны зургийг авч байхаас эхлэн тоон технологи дээр ажиллаж байгаа. Энэ үеэс хойш хальс бараг ашиглаагүй гэж хэлж болно. Хэрвээ би яг одоо кино зураг авч байсан бол 3D технологийг ашиглах байсан. Гэхдээ кино зураг авалтын үндсэн зарчим цаашдаа ч өөрчлөгдөхгүй байх гэж бодож байна.
Эх сурвалж: "Монцамэ"