УИХ-ын 2012 оны хаврын ээлжит чуулганы 4дүгээр сарын 6-ны Баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар байгаль орчны бодлогын шинэчлэлтэй холбоотой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр товлосон байсан боловч УИХ-ын зарим гишүүдийн саналаар чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах, үүний дараа чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо.
Учир нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа танилцуулсны дараа гишүүдийн зүгээс санал хэлэх хүн байгаа эсэхийг асуухад Д.Загджав, С.Эрдэнэ, Ч.Улаан нарын гишүүд УИХ-ын сонгуулийн хугацаа дөхчихсөн энэ үед ард түмний ахуй амьдрал, үндсэн эрх ашигтай холбоотой асуудлыг нэн даруй хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хуулийн асуудлаар УИХ-д суудалтай хоёр намын бүлэг тохиролцоонд хүрээгүй байгаа тул одоо хүчин төгөлдөр байгаа хуулиа мөрдөх эсэх дээр улстөрчид тодорхой шийдвэр гаргаж, сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаа эн түрүүнд оруулж хэлэлцүүлье гэсэн санал дэвшүүлсэн юм. Тиймээс УИХ-ын дарга дээрх гишүүдийн гаргасан горимын саналын дагуу эхлээд “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн асуудлыг даруй хэлэлцэх нь зүйтэй” гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79 хувийн саналаар уг асуудал дэмжигдлээ.
Үүний дараа “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, улмаар тус байнгын хороогоор орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн асуудлыг хэлэлцүүлье” гэсэн горимын саналаар санал хураалгахад нийт гишүүдийн 71,4 хувь нь дэмжсэн тул Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж асуудлыг шийдвэрлэсний дараа чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэхээр түр завсарлалаа.