logo
Google компани гар утастай холбогддог нүдний шилээ туршиж байна

Google компани гар утастай холбогддог нүдний шилээ туршиж байна

2012/04/07
Хэрэв та алхах зуураа мессеж бичих нь аюултай гэж үздэг бол Google-ийн интернэттэй холбогддог гайхалтай нүдний шилийг хүмүүс зүүж эхлэх хүртэл түр хүлээх хэрэгтэй. Энэхүү нүдний шилийг зүүсэн хүний нүдний өмнө зураг, дүрслэлүүд харагдах бөгөөд уг шилний тусламжтайгаар зураг авч, найзуудтайгаа дүрсээ харан ярилцаж, интернэтэд холбогдон газрын зураг ашиглан хот дотор төөрөлгүй явж, найз нь ойр байгаа тохиолдолд энэ тухай  мэдээллийг авах боломжтой.
CNET.com сайтын ажилтан Бриджет Карей нүдний шил хэрхэн ажилладгийг тайлбарласан байна. Тэрээр хэлэхдээ "Таны барьж яваа Гүүгл Андройд үйлдлийн системтэй утас Bluetooth буюу утасгүй холбоогоор нүдний шилтэй холбогдоно, ингэснээр таны халаасан дахь утсан дээр гарч ирж байгаа мэдээллийг нүдний шил рүү дамжуулснаар таны нүдний өмнө бүх зүйл харагдана, өөрөөр хэлбэл утасныхаа дэлгэц рүү харах шаардлагагүй гэжээ.
Худалдаанд гарах эсэх нь тодорхойгүй байгаа нүдний шил ийнхүү хязгааргүй боломж бололцоог нээж байгаа ч нөгөө талаар үүнтэй холбоотой хувь хүний нууц, аюулгүй байдал зэрэг асуудлууд давхар яригдаж байгаа юм. 
Google компани шинэ нүдний шил нь хэрэглэгчдийн таалалд нийцэж байгаа талаар мэдээлэл цуглуулж байна. Гэхдээ Гүүглийн удирдлагууд Project Glass нүдний шилийг албан ёсоор худалдаанд гаргах талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Э.АМАР

Сэтгэгдэлүүд

Дээш