Тэрбээр “2010 оны дөрөвдүгээр сард Солонгосын Үндэсний ассамбелийн даргын урилгаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл айлчилсан. Энд нэг буруу ойлголт яваад байна. Тэр айлчлалаар төмөр замын асуудлыг яриад, түүний дагуу “Монголын төмөр замын дэд бүтэц” компанитай гэрээ хийчихсэн юм шиг яриад байгаа. УИХ-ын дарга айлчлалын үеэр ямар асуудал хөндөх вэ гэдгийг Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж батлуулдаг. Цуг явсан хэд хэдэн УИХ-ын гишүүн ч хөтөлбөртэй нь танилцсан байгаа” гэв. Мөн “Тэр үед төмөр замын асуудлыг хөндсөн нь үнэн. Төмөр замын салбарт хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу дэс дараатай арга хэмжээ авах, энэ салбарт Солонгосын хөрөнгө оруулалтыг дэмжих гэсэн өгүүлбэр байгаа. Үүнээс өрөөр ямар нэгэн гэрээ хэлэлцээр, байхгүй. Тиймээс миний амнаас гарч байгаа үг бол олонд хүргэх үнэн үг шүү гэдгийг би хэлье” гэж Х.Баттулгын мэдэгдлийг “тас цохив”.
С.Дэмбэрэл дарга нууц гэгдэж байгаа 20 хуудас гэрээг хийх чиглэл өгөөгүй болж таарав. “Женко” Х.Баттулга УИХ-ын даргыг гүтгэсэн болов.
Ц.Шаравдоржийн хэлсэн үгэнд бас нэгэн сайдын нэр дурдагдсан нь Гадаад хэргийн сайд Г.Занданшатар юм. Тэрбээр УИХ-ын даргын Солонгост хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байсан Д.Дэмбэрэл дарга нууц гэрээ хийх тухай ярьсан уу, үгүй юу гэдгийг тодорхой болгож өгөх бас нэг эх сурвалж болж байна. Хэрэв Г.Занданшатар сайд “ийм зүйл болоогүй” гээд тас гүрийчихвэл Х.Баттулга гишүүн яах аргагүй хүн гүтгэсэн хэрэгт унах болоод байна.
Б.Баяр 24tsag