logo
МУИС-ийн газраас Солонгосчуудад өгсөн бололтой

МУИС-ийн газраас Солонгосчуудад өгсөн бололтой

2012/04/07
МУИС-ийн оюутнуудын хоёрдугаар байрны өмнөх газрыг солонгосчууд авчээ. Энэ тухай тус сургуулиин нөлөө бүхий хүн “Багш захирлуудын зөвлөлийн хурал дээр энэ тухай асуудал босч халуухан яриа өрнөсөн. Ер нь бол МУИС-ийн эргэн тойрны бүх газар эзэнтэй болчихоод байна” хэмээн өгүүлсэн нь худдаа үг байгаагүй бололтой. Гэвч чухам хэн гэдэг нөхөр ямар аргаар дээрх газрыг хэдийд, хэдэн төгрөг төлж авсан бэ гэдэг нь улсын нууцаас ч өндөр зэрэглэлд хамаарч буй бөгөөд зарим эх сурвалж “Энэ бүхэнд тус сургуулийн удирдлагуудыг холбоотой болов уу гэсэн хардлага байна. Ялангуяа ректорынх нь нэр олонтаа дуулдаж байгаа.
Яагаад гэвэл тэрбээр шинэчлэл, засвар хийж байна гээд нутгийнхаа хүний компаниар баахан гүйцэтгэл муутай ажил хийлгэсэн. Мөн техник технологийн шинэчлэл хийж буй нь энэ гээд Солонгосоос хуучин компьютер хүртэл оруулж ирсэн. Бас үе үе Солонгос руу явдаг гүйдэлтэй болоод байгаа. Иймээс ингэж хардах үндэслэл байгаа” хэмээсэн юм. Хүмүүнлэгнйн ухааны их сургуулийн талд байрлах хэсэгхэн газар л гэхэд 300 сая төгрөгөөр үнэлэгдээд байна. Ер нь ганц энэ газар ч биш. Оюутны нэгдсэн хотхонтой болж бүх сургуулийг хотоос гаргана, бүгдийг нь Налайх РУУ нүүлгэнэ гэх сургаар МУИС-ийн байшин барилгуудаас гадна ойр орчмын газар үнэд ороод удаж байгаа. Тухайлбал, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах хэсэгхэн газар буюу бидний ярьж заншсанаар “Кибер” үйлчилгээний төвийн хажуугийн газар л гэхэд 300 сая төгрөгөөр үнэлэгджээ.
МУИС-ийн хичээдийн хоёрдугаар байрны баруун тадыг АН-ын дарга Н.Адтанхуяг авахаар хүсэдтээ Төрийн өмчийн хороо бодон МУИС-ийн удирддагуудад адбан бичгээр хүргүүдээд буй юм. Хэний тогтоосон, ямар аргачлалаар тоодож ийм үнэ ярьж буйг бүү мэд ч уг газрыг зарах эсэх тухай асуудал өдгөө тус сургуулийн удирдлагуудын толгойны өвчин болоод байгаа гэдэг унэн байж болох сураг хангалттай олон гарсан. Түүнээс гадна МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны баруун талыг АН-ын дарга Н.Алтанхуяг авахаар улайрч байгаа гэх баримт байгаа. Тэрбээр дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Титаник” нэртэй баар байсан газрыг авахаар хүсэлтээТөрийн өмчийн хороо болон МУИС-ийн удирдлагуудад албан бичгээр хүргүүлээд буй юм. Түүнчлэн Монгол-Японы төвийн хашаан дотор байдаг хуучин барилгьга балгас байгаа туурийг “Орчлон констракшн” гэж барилгын компани өөрийн болгож 12 давхар өндөр байшин барихаар зэхэж буй юм билээ.
Ингэхдээ тус компанийнхан сургуулийн ном сан барина гэх нэрээр уг газрыг авахаар бодсныг эх сурвалж дуулгасан. МУИС хэмээх том автортой хотын А зэрэглэлийн газрын эргэн тойронд болж буй наймааны талаарх мэдээллээс цухасхан дуулгахад энэ. Магадгүй их дээд сургуулиуд нүүж Налайх ч юм уу, Багануур ч юм уу дүурэгт цогцолбор хотхон бий болох юм бол МУИС-ийн хнчээлнйн болон оюутны байрны бүх газар төрийн мэдэлд очно. Энэ ч утгаараа тэр хавийн газар Төрийн өмчийн хорооны мэдэлд шилжиж, хувьчлах эсэх хийгээд хэний мэдалд өгөх нь тус хорооны дархан эрхийн асуудал болох биз. Тиймээс асуудал нь пшйдэгдэхийг хүлээлгүй наймаа явагдаад төрийн нэртэй ч хувийн эзэмшлийн газрууд л үлдэх вий дээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш