Арабын Хавар буюу 2011 онд Араб, хойд Африкийн орнуудад өрнөсөн хувьсгалт өөрчлөлт, бослого тэмцэл дэлхий нийтийн анхаарлыг ихээр татсан. Дарангуйлагчдыг төрийн эрхнээс түлхэн унагааж, ардчилсан сонгууль явууллаа гээд өргөс авсан мэт бүх асуудлыг шийдчихгүй учраас Арабын зарим орнуудад нөхцөл байдал ээдрээтэй хэвээр байна.
Арабын ертөнц даяар ард иргэд цусаа урсган тэмцсэний дүнд зарим дарангуйлагч удирдагчдыг төрийн эрхнээс түлхэн унагасан билээ. Ийнхүү тэд эрх чөлөөгөө олж авлаа гэж бодсон боловч бодит байдал илүү ээдрээтэй, эмх замбараагүй болж хувирсан юм. Тэгэхээр Арабын ертөнцөд ардчиллын үр үндсийг суулгахад яагаад ийм хэцүү байна вэ гэдэг бодол олон хүний толгойд орж ирсэн биз ээ. Харвардын их сургуулийн эдийн засгийн тэнхимийн профессор Эрик Чени саяхан гаргасан судалгааны ажилдаа Арабын ертөнц ба ардчиллын талаар зарим таамгуудыг дэвшүүлжээ. Тэрээр Арабын ертөнцөд өрнөсөн хувьсгалт өөрчлөлтүүдийн дараа засгийн газрууд "democracy deficit" буюу ардчиллын парламентын зарчмыг яагаад үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгааг хөндсөн байна. Түүний онцолсноор лалын шашинтнууд хүн амынх нь ихэнх хувийг бүрдүүлдэг Турк, Индонези, Албани, Бангладеш болон Малайз зэрэг улсууд ардчилсан тогтолцоотой. Тэгэхээр Лалын соёл заншил нь ардчиллыг хөгжүүлэхэд саад болдог гэсэн үг биш юм. Профессор Чени Чад, Иран, Узбекистан, Азербежан, Тажикистан зэрэг Арабын болон өөр бусад зарим улсад ардчиллын зарчмыг яагаад хэрэгжүүлж чадахгүй байгааг тайлбарласан байна. Тэрээр эртний түүх, орчин үеийн эдийн засаг дээр тулгуурлан нэгэн таамаглалыг дэвшүүлжээ. Түүнийхээр бол бошгологч Мохамед МЭ 632 онд нас барсны дараа Арабын армийн эзлэн түрэмгийлж байсан газруудад орших өнөөгийн улсуудад ардчилал хөгжихгүй байгаа бөгөөд 12-р зууны үед Арабуудын хяналтанд байсан газар нутагт орших улс орнуудын эдийн засаг өнөөдөр тааруухан байгаа гэнэ. Мөн Чени тэдгээр улсуудад үйлдвэрчний эвлэл цөөн, банкнаас зээл авах боломж бага байгааг тогтоожээ. Эдгээр нь иргэдийн оролцоо сул байгааг илтгэдэг үзүүлэлтүүд юм.
Мөн дундад зууны үеийн хүчин зүйлүүдийг дурдах хэрэгтэй. Ойрхи Дорнодын зарим улсуудын дарангуйлагч дэглэмийнхэн өрсөлдөгчдөө шахан зайлуулахын тулд шашны удирдагчтай ойр дотно харилцаа тогтоосон байна. Жишээ нь Индонезийг аваад үзье. Лалын шашинтай орнуудыг хүн амаараа тэргүүлдэг энэ улс Египеттэй адил шашны намуудтай. Гэвч Индонезид шашны бус, нөлөө бүхий нам бүлгүүд байдаг. Тэдгээр бүлгүүд нөлөөгөө тогтоохын тулд өрсөлддөг. Гэхдээ ийм зүйл Египетэд, цаашлаад Арабын ертөнцөд өрнөхгүй байна. Тэгэхээр Египет гэх мэт улсуудад тулгараад байгаа жинхэнэ асуудал бол эрх мэдлээсээ салах дүргүй хэвээрээ байгаа цэргийн эрх баригчид улсынхаа эдийн засаг, төсөв санхүүг хяналтандаа байлгасаар байгаа явдал гэдгийг Харвардын профессор Ченигийн дүгнэлт сануулж байна. Арабын зарим улсуудад тулгараад байгаа гол сорилт бол өөрийгөө аваад явах чадвартай хувийн секторыг бий болгож, шат шатанд иргэдийн оролцоог хангах, олон намын системийг хөгжүүлэх явдал аж.
Английн Economist сэтгүүлд Ойрхи Дорнодын орнуудын ардчиллын индексийг хэвлэсэн байна. Израйль 7.53 оноогоор бүс нутагтаа хамгийн ардчилсан улсаар шалгарсан ч энэ улс дахь ардчиллыг "согогтой" гэж нэрлэжээ. Тэгвэл "холимог дэглэмтэй" гэх Турк (5.73), Тунис (5.53), Ливан (5.32), зэрэг үзүүлэлтээр удаалсан байна. Мөн Палестин, Мауритани, Египет, Ирак нь холимог дэглэмтэй гэх. Харин Ойрхи Дорнодын үлдсэн улсууд болох Иран, Сири, Саудын Арабыг захиргаадалтын дэглэмтэй улсын тоонд оруулсан байна.
Э.АМАР