Авилга хээл, төсвийн хөрөнгөөр гараа угаасад аалзны тор шиг хэрж байгаа нь маргашгүй үнэн болоод байна. Төрийн толгойноосоо эхлээд нэг жижигхэн аймаг, сумын засаг дарга нарын хүрээнд хүртэл албан тушаал, авилгын сүлжээ бий болсон байна. Их ч бай бага ч бай сэтэртэй л бол авилга авдаг нь тодорхой, албан түшаалаа урвуулдаг нь жам ёсны үйлдэл аж. Үүний нэг тод жишээ нь Орхон аймгийн Жаргалант сумын засаг ноён Б.Пүрэвээ гэгч гэнэ. Тэрээр өнгөрсөн өдрүүдээс эхлэн АТГ-т дуудагдан, шалгагдах болсон байна. Б.Пүрэвээ бол Орхон аймгийн Жаргалант сумын засаг ноён, МАН-ын харьяат. Харин Б.Пүрэвээг АТГ-т өгсөн хүн нь Жаргалант сумын Жаргалант багийн засаг дарга асан Батбаяр, АН-ын харъяат. Батбаяр нь засаг ноёны төсвийн зарцуулалтанд нь аудитын шалгалт хийлгүүлж, гарсан үр дүнг нь АТГ өгсөн хэрэг. Түүнийх дагуу АТГ Б.Пүрэвээг шалгаж эхэлсэн бололтой. Энэ асуудлаар нь Батбаяр нь ч АТГ-т мэдүүлэг өгсөн гэнэ. Үндэслэл нь Б.Пүрэвээ гээч нь Сумын сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, энэ тэр гээд нэлээдгүй асуудлууд байсан бололтой. Анх Б.Пүрэвээ сумын засаг даргын суудлыг авангуутаа л Батбаяр гээчийг АН-ын харьяалалтай гэх үндэслэлээр дарамт шахалт үзүүлсээр ажлаас халуулжээ. Ингээд нөхөн сонгууль явуулж, Батбаярын оронд Жаргалант багийн засаг даргаар Нарансүх гэх залилангийн хэргээр бас шалгагдаж байгаа нөхрийг томилсон байна. Энэ асуудлаар тус сумын АН нь шүүхэд гомдол гаргаж, эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгагдаж буй хүнийг албан тушаалд нэр дэвшүүлэн томилсон нь хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа хэлээд шүүх цагдаадаа тулж байгаа юм байна.
Э.Болор www.shuum.mn
Э.Болор www.shuum.mn