«Apple» компанийг үүсгэн байгуулагчийн тухай «Жобс» хэмээх киноны гол дүрд жүжигчин Эштон Катчер тоглохоор болжээ. Тэрбээр найруулагч Жошуа Майкл Стернийн бүтээж байгаа дэлхийн хамгийн баян IТ компанийг үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирлыг дүрийг бүтээнэ.
Уг киноны зураг авалт тавдугаар сард буюу Катчерын тоглож байгаа «Хоёр ба хагас хүн» /Two and a Half Men/ гэдэг цуврал киноны зураг авалт завсарлах үеэр эхлэх ажээ.
Стив Жобсын намтрын тухай өгүүлэх энэ киног бүтээхэд Холливудын томоохон студиуд оролцохгүй юм.
Тэрбээр өнгөрсөн оны арав¬дугаар сарын 5-нд 56 насандаа өвчний улмаас таалал төгссөн билээ. Уг киног «Time» сэтгүүлд редактороор ажиллаж байсан сэтгүүлч Уолтер Айзексоны бичсэн Жобсын намтараас сэдэвлэжээ.
Түүний ном хэвлэгдэхээсээ өмнө бестселлэр болж байсан юм. Уолтер түүнийг амьд ахуй цагт нь намтрыг нь туурвиж эхэлжээ.