Энэтхэг, пакистаны хилийн ойролцоо Сиачин мөсөн оргилд цасны нурангид 135 цэргийн албан хаагч дарагдаж амиа алдсан гэдгийг пакистаны армийн командлал хүлээн зөвшөөрлөө. “Энэ гамшигт нэрвэгдэсэн нэг ч амьд хүнийг одоогоор олоогүй байна гэж” пакистаны армийн хэвлэлийн алба өнөөдөр мэдээлсэн байна. Эрэх, аврах ажил үргэлжилсэээр байна. Мөсөн оргилын Гаяри хэсэгт байрлаж байсан Пакистаны хилийн цэргийн баазыг өчигдөр маш хүчтэй цасан нуранги дайрсан юм. Энэ гамшиг болсны дараа аврах техник болон армийн нисдэг тэрэг шууд хүрэлцэн очсон билээ. Эрэл хайгуулын ажилд тусгайлан сургасан нохой ашигласан байна. Цасан дороос 30 цэргийн цогцсыг л гаргаж авсан байна. Харин нэг хоног өнгөрсний дараа амьд хүн олно гэсэн горьдлого тасарлаа. Агаарын температур хасах 40 хэм хүрч хүчтэй цасан шуурга шуурч байгаа зэрэг цаг агаарын тааламжгүй байдал эрэл хайгуулын ажилд саад болсоор байна.