logo
Хятадууд ЦАГААН ХЭРЭМ-ийг яагаад барьсан бэ?

Хятадууд ЦАГААН ХЭРЭМ-ийг яагаад барьсан бэ?

2012/04/10
ЦАГААН ХЭРЭМ хэмээх ертөнцийн 7 гайхамшгийн нэгд тооцогддог нийт 9 мянга шахуу км урттай нүсэр ханын барилгын ажлыг м.э.ө III зуун (Цинь династи)-д эхэлж, сүүлчийн хэсгийг м.э XYII зуун (Мин династи)-д дуусгасан байдаг. Түүхчид цагаан хэрмийг умард зүгийн нүүдэлчин монголчуудын довтолгооноос хамгаалах зориулалтаар босгосон хэмээн үздэг. Гэтэл түүний багагүй хэсгийг дайн тулаан хийх, тэр тусмаа морьтон монгол цэргүүд сэлэм эргүүлэн хурай хашгиран давхиад байхааргүй өндөр уулын оройг дамнуулан барьсан байдаг нь түүхчдийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэхэд хүргэдэг.        

Тэгвэл энэхүү урт ханан хэрмийг олон зуун жилийн хугацаа зарцуулан, олон зуун мянган хятад хүнийг золиослон байж босгосон бодит шалтгаан нь юу вэ? Үнэн хэрэгтээ хятадууд монголчуудаас биш, харин өөрсдийгөө өөрсдөөсөө хамгаалах зорилгоор барьсан гэвэл үнэнд нийцнэ. Түүхийн олон мянган жилийн хугацаанд хятад үндэстний суурьшин амьдарч ирсэн газар нутаг хойд талаараа цагаан хэрмийг барьсан яг л тэр газраар хязгаарлагддаг байсан. Өөрөөр хэлбэл, хятад үндэстнүүд өөрийн амьдрал ахуйтайгаа зохицсон нутаг усандаа амьдарч, байгалиас олгогдсон энэ хил хязгаарыг давж болохгүй гэдгийг маш сайн ухаардаг байж. Байгалийн бичигдээгүй энэ хууль зөрчигдөж, хятад үндэстний “ус уух ёс” буюу амьдрахуйн соёл бусдын нутагт нэвтэрвэл эргээд өөрсдийнх нь сүйрлийн шалтгаан болж “тэнгэрийн гэсгээл” хүртдэг түүхийн гашуун сургамжийг сайн мэддэг байснаас өөрсөддөө хориг саад болгон цагаан хэрмийг барьжээ. Тухайн үеийн Хятад улс цагаан хэрмийг давсан иргэнээ цаазлах хуультай байсан нь үүнийг гэрчилдэг. Тэгэхлээр хятадууд цагаан хэрмийг барьж байгуулсан үнэн бодит шалтгаан зорилго нь өөрөө өөрсдийгөө сүйрүүлэхээс хамгаалах явдал байжээ.
Хүн төрөлхтөний ууган иргэншлүүдийн нэг Хятад улсад сүүлийн 60 жилд тариачид засгийн эрхэнд гарч, гадныхны хяналтанд орсон зэрэг нь тэдний уламжлалт “хар хайрцагны бодлого”-ыг алдагдуулж, цагаан хэрмийг даван хойшоо орж ирсэн төдийгүй өнөөдөр бүр сүйрлээ эрэн төв Азийн Монгол руу санаархаж байна. Туул гол бохирдоход нутагт нь ган болж, ургацаа алдан өлсгөлөнд нэрвэгддэг, ирж Монголын газрыг ухвал цас мөс, үер, газар хөдлөлтөнд өртдөгөө мэдэхгүй болтлоо төөрцгөөжээ. Үнэхээр л хүний олноор эзэлж болох байсан бол түүхийн өнө урт хугацаанд яагаад чадаагүй юм бэ? Учир нь тэд Монголын газар нутаг нь дэлхийн хүй, түүн дээр амьдардаг монголчууд нь мөнх тэнгэртэн гэдгийг мэддэг байсан.

Өөрөөр хэлбэл, хүйгээрээ оролдвол хүн үхдэг шиг Монголын газар нутгаар оролдвол өөрсдөө сүйрнэ гэдгээ ухаардаг байжээ. Тодорхой түүхэн үед аль аль талдаа энэ агуу зүй тогтлыг мартдаг, эсвэл уламжлалт хар хайрцагны бодлоготой удмын олбоогүй хүмүүс түр хугацаагаар төр барих нэрийн дор үймүүлдэг нь түүхийн гашуун үнэн. Өнөөдөр Хятадын нутагт орж буй их цас, үер, тариалангийн гол таван бүсэд болж буй ган гачиг нь ч ийм учиртай. Цаашид Хятадын төр засаг үүнийг ухаарахгүй тохиолдолд байгалийн гамшиг сүйрэл улам эрчимжин хүнсний хомсдолд орж, улмаар өлсгөлөн, өвчин зовлон улам ихсэх шалтгаан болно. Монголоос ухаж зөөсөн алт, зэс, нүүрснийхээ төлөөсөнд түүнтэйгээ харьцуулашгүй их хохирол амсана гэдгийг өнөөгийн удирдлага нь яаралтай ойлгож, бусармаг ажиллагаагаа зогсоогоогүй цагт МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ цаашид ч үргэлжлэх ба өвөг дээдэс маань үеийн үед буруу идэвхжиж, буруу сэхсэн үед нь үүнийг “МӨНХ ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ“ хэмээн хүргүүлж, дагаагүй тохиолдолд хэрхэхийг “ТЭНГЭР МЭДТҮГЭЙ” гэж сануулдаг байжээ

Эртний Монголын гүн ухаан судлаач Хөх Ноён Холбоос овогт
Төмөрдөшийн Баярхүү
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш