“Титаник”-ийн сүйрэлтэй холбоотой 200 мянга гаруй баримт бичгийг Интернетэд анх удаа тавилаа. Эдгээр баримт бичгүүдэд “Титаник”-ийн түүхтэй холбоотой тэр тусмаа амь насаа алдсан хүмүүсийн нэрсийн жагсаалт, сүйрлийн үед эсэн мэнд гарсан хүмүүсийн тухай мэдээлэл зэрэг багтсан байна. Энэ архивыг үнэ төлбөргүйгээр 5-р сарын 31-нээс үзэж болох юм байна. Энэ долоо хоногт хөлгийн сүйрлийн 100 жилийн ойг тэмдэглэхэд энэ ажиллагааг зориулсан байна. “Титаник” нь тухайн үеийн дэлхийн хамгийн том зочигч тээврийн хөлөг онгоц байсан бөгөөд 4-р сарын 14-нд хийсэн анхны аялалынхаа үеэр мөсөн уултай мөргөлдөж живсэн юм. Хөлөг дээр 2224 зорчигч байснаас 1513 нь амь насаа алдсан юм. “Титаник”-ийн сүйрэл нь дэлхий дахиныг цочроосон бөгөөд энэ үйл явдлаар хэд хэдэн уран сайхны кино бүтээсэн билээ.