logo
“Интернет гэмт хэрэгтэй” тэмцэх хоёр сарын кампанит ажлын үеэр Хятадад мянга гаруй хүн баригдсан байна

“Интернет гэмт хэрэгтэй” тэмцэх хоёр сарын кампанит ажлын үеэр Хятадад мянга гаруй хүн баригдсан байна

2012/04/10
2-р сарын дундаас эхэлсэн “Интернет гэмт хэрэгтэй” тэмцэх кампанит ажлын үеэр Хятадын төр засаг 1065 хүнийг баривчилж, “хор уршигтай” 208 мянган онлайн мэдээлэлийг устгасан байна. Хятадын ОНХМХ-үүдийн мэдээлэлээс иш татан ИТАР-ТАСС агентлаг өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Интернетээр дамжуулан хууль бусаар зэвсэг, мансууруулах бодис худалдах болон бусад гэмт үйл ажиллагаа явуулахтай хятадын төр засаг тэмцэх тухай зарласны дараа хятадын 3 мянга гаруй веб-сайтуудын операторуудад сануулга өгчээ. Төрийн эргэлт хийхийг уриалсан болон бусад “хор уршигтай” мэдээлэлийг Интернетээр тараахын эсрэг хятадын төр засаг бас тэмцэх болно. “Цуу яриа зохиох болон тараахтай” холбоотой 16 сайтыг хоёр сарын дотор хаасан гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Микроблогын хоёр томоохон сервис төр засгийн хараанд өртөж, хориотой мэдээлэл байрлуулснаа арилгахын тулд 4 хоног ажлаа зогсооход хүрсэн байна. Сүлжээг эмх цэгцтэй болгохын тулд микроблогын үндсэн сервисуудэд хэрэглэгчдийг бүртгэхдээ бодит нэр болон баримт бичгийн дугаары нь бичихийг шаардсан системийг хэд хэдэн томоохон хотуудад байгуулах ажлаа хятадын төр засаг өндөрлөж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш