Нэгэн Хятад бизнесмэн Бангладешийн зүүн өмнөд хэсэгт орших Читтагонг хотын загасчдын өнгөрөгч пүрэв гаригт барьсан ховор алтан загасыг өөрийн болгохын тулд 38000 доллар төлжээ. Хонгконгод амьдардаг бизнесмэн 37 кг жинтэй загасыг мах нь шүүслэг, амтлаг учраас худалдан авсан гэж худалдаачин Жахангир Саудагар Франц Пресс агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Тэрээр загасыг дуудлагаар худалдан авсныхаа дараа Хятад бизнесмэнд зарсан аж. Читтагонг хотын ойролцоо загасны зах дээр ажилладаг Саудагар ховор загасыг өнгөрөгч лхагва гаригийн орой Бенгалын булангаас эргэж ирсэн загасчдаас худалдан авчээ. Тэрээр уг загасыг өндөр үнэд хүрнэ гэдгийг мэдэж байсан гэж ярьсан байна.
Эх сурвалж: http://www.bbc.co.uk
Э.АМАР
Эх сурвалж: http://www.bbc.co.uk
Э.АМАР