logo
17 настай охид өсвөр насныхныг хэрхэн хүмүүжүүлэх талаар ном бичжээ

17 настай охид өсвөр насныхныг хэрхэн хүмүүжүүлэх талаар ном бичжээ

2012/04/10
Зарим эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдтэйгээ хэл амаа ололцохгүй тохиолдлууд олон гардаг. Тэгвэл 17 настай сургуулийн сурагч охид эцэг эхчүүдэд зориулан өсвөр насныхныг хэрхэн өсгөж хүмүүжүүлэх талаар зөвлөгөө бүхий ном  бичжээ. Лондон хотын баруун өмнөд хэсэгт орших Cheam сууринд амьдардаг Меган Ловгров, Луйз Бедвелл нар өөрсдийн туршлага болон үеийнхээ 100 хүүхэдтэй хийсэн ярилцлагадаа үндэслэн гарын авлагаа бичсэн байна.  Тэдний 200 гаруй хуудастай номонд секс, хар тамхи, өрөөгөө цэвэрлэх гэх мэт олон  асуудал дээр хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцах талаарх зөвлөгөөнүүдийг оруулжээ.  Өнгөрсөн долоо хоногт хэвлэгдсэн энэ номонд хүүхдүүддээ өрөөгөө цэвэрлэхэд нь гурван цагийн хугацаа өг, цаг дуусах хүртэл тэднийг битгий шалга гэж зөвлөсөн байна. Номонд орсон бусад зөвлөгөөнүүдийг хураангуйлбал:

-  Хүүхдүүдийнхээ утасны төлбөрийг багасгахын тулд смартфон авч өг. Учир нь ийм төрлийн утсанд Yahoo мессенжер гэх мэт програмуудыг суулгах боломжтой учраас найзууд руугаа үнэгүй мессеж бичнэ
-  Аав ээжүүд өөрсдөө гадаад төрх, өнгө үзэмжиндээ их ач холбогдол өгөх, энэ талаар дэмий санаа зовох нь өсвөр насны хүүхдүүдийг гадаад төрхөндөө эмзэг хандахад нөлөөлнө
-  Хар тамхи, мансууруулах бодис хор хөнөөлтэй, хэрэглэсэн хүний гадаад төрх бусдын ой гутмаар болдог гэх зэргээр айлгах тактик хэрэглэх нь үр дүнтэй
-  Хүүхдүүдээд Facebook гэх мэт олон нийтийн харилцааны вэбсайтуудыг ашиглахыг бүү хоригло

Нэгэн хэвлэлийн газар 50 сургуулийн сурагчдын дунд бүтээлч бичлэгийн уралдаан зохион байгуулсан бөгөөд охидын сургуульд сурдаг Меган, Луйз нар эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөөтэй номыг бичихээр шалгарчээ. Эцэг эх нь ч тэднийг ихээр дэмжсэн байна.
Эх сурвалж: http://www.telegraph.co.uk
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш