Сонгуулийн буухиа ойртохын хэрээр хийх хийхгүй олон зүйлийг намууд хийгээд төрийн өндөр алба хашиж буй нөхдүүд хийх юм. Аймаг, дүүргийн Засаг дарга нар дуу дуугаа авалцан Авлигатай тэмцэх газар, шүүх, цагдаа дээрээ тулж зарим нь бүр дээлээ нөмрөн “аав”-ын хаалга татаж орхилоо. Ямартай л сонгууль Засаг дарга хоёр харшилтай юм байна гэх дүгнэлтийг олон түмэн хийхэд хүрэх вэ дээ. Ерөөс сонгуулийн дуулиан Засаг дарга нарыг агнах ангийн ажиллагаагаар эхэлдэг гээд хэлчихвэл нэг их буруудахгүй л болов уу.