logo
Нөөцийн мах хуучин үнээрээ зарагдана

Нөөцийн мах хуучин үнээрээ зарагдана

2012/04/10
Өнөөдрөөс эхлээд нийслэлийн дүүргүүдийн гэрээт дэлгүүрүүдэд  нөөцийн мах урьд борлуулагдаж байсан үнээрээ худалдаанд гарч эхэллээ. Нийт 1000 тн махыг нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд хуучин үнээр нь худалдах юм.  Ирэх сард 3000 тн гэх байдлаар  махны үнийг буулгах арга хэмжээг шат дараатай авна гэдгээ хотын дарга хэлэв.  Гол нь иргэдэд очих махны чанар чухал. Тиймээс бэлтгэн нийлүүлэгчдэд энэ тал дээр хатуу шаардлага тавих учиртайг тэрбээр анхаарууллаа. 6 дугаар сар дуустал нөөцийн махны үнийг хуучнаар баривал зах зээл дээрх махны үнэ буух нь дамжиггүй гэв.  Нийслэлийн зүгээс энэ арга хэмжээг авахын тулд 40 тэрбум төгрөгийн зээл авч асуудлыг шийдэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш