logo
Туулд голд нутагшуулах минжнүүдийг вагоноор авчирна

Туулд голд нутагшуулах минжнүүдийг вагоноор авчирна

2012/04/10
Туул голын усыг нэмэгдүүлэхийн тулд бодлогын чанартай хийж буй ажлын нэг бол минж нутагшуулах явдал юм.  Эрдэмтэн судлаачдын санаа бодлыг сонсож хэлэлцүүлэг өрнүүлсэн энэхүү ажлын үр дүн эхнээсээ гарч байна.  Өөрөөр хэлбэл Туул голд нутагших эхний 10 минж Герман улсаас энэ сард ирнэ. Туул голын хар усан тохойд минж үржүүлгийн төв байгуулахаар зэхжээ. Нэг сарын дотор байр сав нь бэлэн болчихно.  Ингэсний дараа ОХУ-аас мөн 20  минж вагоноор авчрах яриа хэлцлийг төслийн багийнхан гүйцэтгэжээ. Манай улсын хувьд минж нутагшуулж байсан туршлагатайн  дээр энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтдийн баг байгаа учраас хотын даргын санаачилсан энэ ажил бодит ажил болох боломжтой гэдгийг Нийслэлийн байгаль хамгаалах газрын дарга Ю. Дэлгэрмаа хэлэв.  Төслийн багийнхан  Туул голд минж нутагшуулах ажлынхаа хүрээнд Германы Бавари мужид очоод ирсэн байна.  Бавари мужид  минж нутагшуулах болсноор усны хангамж сайжирсны дээр байгалиа сэргээх гэсэн орнуудад нутагшуулсан минжнээсээ “илүүчилдэг” болжээ. Баваричууд манайд өгч буй минжнүүдээ төлбөр мөнгөгүй бэлэглэж буй ажээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш