logo
Хамтарсан мэдээлэл хийхийг хүслээ

Хамтарсан мэдээлэл хийхийг хүслээ

2012/04/11
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдод хандан дахин албан тоот илгээжээ. Энэхүү албан тоотод өмнөх долоо хоногт зарласан ч бүтээгүй хэвлэлийн бага хурлыг энэ долоо хоногийн аль нэг өдөрт хийхийг хүсчээ.
Ингэхдээ иргэн бүрт олгохоор төлөвлөсөн нэг сая төгрөг, тэр дундаа хувьцаа яагаад ард түмний гарт очихгүй, одоо хэр данс нь улаан байна вэ гэдэгт гүйцэтгэх засаглалын тэргүүнийг мэдээлэл хийхийг хүсч байгаа аж.
 Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нь өнгөрсөн сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдод хандан иргэдэд олгох нэг сая төгрөг түүн дотроо хувьцаатай холбоотой асуудлаар дөрөвдүгээр сарын 2-4-ний аль нэг өдөр хамтдаа мэдээлэл хийхийг хүсч, албан тоот илгээсэн. Гэвч Засгийн газар болоод, МАН-ын хэвлэлийн албанаас “Албан ёсоор асуудлыг тавиагүй” хэмээн мэдэгдэж, хэвлэлийн хурлыг Ардчилсан намын дарга ганцаараа хийсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш