Ардчиллын ордонд өчигдөр Монголын Ардчилсан холбооныхон хэвлэлийн хурал хийлээ. Хурлаар УИХ-ын Ц.Нямдорж нарын зарим гишүүдийн ёс зүйгүй, хууль бус үйлдлийн талаар ярив.
Тус холбооныхон ийн хууль бус үйлдэл гаргаж буй улс төрчдийг хуулийн хариуцлагаас мултарч байгаа юм бол ядаж ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэн УИХ-ын ёс зүйн хороонд хандах болсноо энэ үеэр онцоллоо. Тэд “УИХ-ын гишүүн нь чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй байж болно. Харин хэвлэлийнхнийг цуглуулчихаад илт хууль бус зүйл ярьж байгаад ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой” гэв. Түүнчлэн хууль хяналтын байгууллагууд буруутгах материал хангалттай байхад хэргийн үнэн зөвийг шүүх, мөрдөн шалгаж чадахгүй байгаад сэтгэл хангалуун бус байгаагаа хэлсэн юм.