Ийм аргаар мөнгө олох гэсэн хүүхнүүд цөөнгүй байдаг бөгөөд энэ нь хууль цагдаагийн байгууллагын ажилтнуудад багагүй төвөг учруулдаг байна. Энэ удаад хоёр жишээ дурдъя.
СХД-ийн нэгдүгээр хорооллын 16-р хорооны 24 дүгээр байрны 00-ийн өрөөнд суух айлд ХУД-ийн шүүхэд байцаагдаж байгаад оргон зайлсан Б.Оюунболд, "Шар" хочит Чука нар хаалгыг эвдэж гэрт нь ороод ганцаараа байсан жирэмсэн эмэгтэйг хүчиндэж, их хэмжээний бэлэн мөнгө дээрэмдлээ гэсэн ноцтой хэргийн дууудлага ирж, нийслэлийн цагдаагийн газар шуурхай арга хэмжээ авч өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж мөнөөх цуутай хоёр оргодол хүчиндэгч, дээрэмчдийг "Өнөр" хорооллоор хайн баахан давхилджээ.
Хүчиндүүлсэн жирэмсэн эмэгтэйтэй уулзаж мэдүүлэг авахад тэрбээр үнэхээр их айж сандарсан байв. Хаа холын Завхан аймгаас ахындаа ирээд байгаа 25 настай Амгалан гэгч энэ эмэгтэй "Гэрт хүч түрэн орж ирсэн хоёр дээрэмчин багтай байсан бөгөөд өөрийнх нь хоолой дээр хутга тавьж байгаад хүчиндсэн. Харин нэг нь хүн чанарын хэлтэрхий гаргаж "болиоч" гэснээр нөгөөх нь өндийж, хөдөөгийн хөөрхий бүсгүй хэвлий дэх хүүхдээ зулбуулчихалгүй эсэн мэнд үлдсэн гэнэ.
Энэ бол балмад этгээдүүдийг жигших, хүнд байдалд орсон хөөрхий эмэгтэйг өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрмөөр түүх байгаа биз. Нөгөө хоёр дээрэмчин дураараа загнаж гэр орны хамаг юмыг онгичиж бэлнээр байсан 75 мянган төгрөг гэрийн эд хогшилоос аваад явсан байна. Гэрт ороход хамаг юм эмх замбараагаа алдаж шалаар нэг хувцас хунар хөглөрнө. Энэ бүхнийг харахад хоёр дээрэмчин орж ирээд хэмэг юмыг бусниулаад гарч гэж хэн ч бодмоор байв. Гэтэл чухам үнэндээ юу болсон бэ? гэдэг нь удалгүй тодорхой болсон байна.
Хөдөөнөөс ирсэн хүүхэн хүний санаанд оромгүй арга сэдэж, оргосон хоёр хоригдлын тухай телевизээр сонсонгуутаа бэр эгчийнхээ 75 мянган төгрөг, эд зүйлсийг хулгай хийж, түүнийгээ нуухын тулд хоёр оргодлын нэрийг барин, тэд гэрт орж ирээд дээрэм, хүчингийн хэрэг хийж, мөнгө төгрөг аваад явчихлаа гэж хэлэхээр шийдэж энэ "жүжгээ" өөрөө дэглэж, мөн өөрөө гол дүрд нь тоглосон нь энэ. Худалч, хулгайч хүүхний ярьсан хэлснээс болж цагдаагийнханд багагүй чирэгдэл учирсан нь мэдээж. Хэргийг нарийвчлан шалгахад эмэгтэй өөрөө хулгай хийсэн нь тогтоогдсон бөгөөд хулгайлсан мөнгөнийхөө талыг нөхөртөө өгөөд нутаг руугаа явуулчихсан байжээ. Хэн хүний санаанд орохооргүй санаа сэдэж, үнэн мөнд гүйцэгдэн хэрэгт орооцолдсон энэ эмэгтэй худал хэлснийхээ төлөө эрүүгийн хуулийн дагуу хариуцлагад татагдсан аж.
Сүүлийн үед дургүй хүнээ, хэн нэгэнтэй хэрэлдэж муудалцаад түүнийгээ чадах гэж цагдаагийн байгууллагад хандаж гүтгэж мэдүүлдэг хүмүүс бас байна. Шинэ жилийг сүр дуулиантай угтсан зарим хүн ийм зүйлд өртжээ. Алтангийн ажлынхан байгууллага дээрээ наргиад тарсан боловч үеийн хэдэн бүсгүйчүүд "Арай ингээд бутрах гэж байгаа юм биш биз дээ?! Нэг аятайхан газар орж дахиад жаахан сууя л даа" гэсэн санал хэн нэг нь гаргахад бусад нь зуун хувь дэмжив.
Уусан идсэнээ бага гэж бодон улмаар нэмэх гэсэн хүүхнүүд машин зогсоолоо. Яриа хөөрөөтэй ах дүү хоёр "Гэртээ харих гээд явж байна. Яахав. Та нарыг хүргээд очих газарт чинь хүргээд егье л дөө." гэж хаалгаа онгойлгон хэлжээ. Ингээд бүгдээрээ хоорондоо танилцан гайгүй тохилог уушийн газар орж ууж идэж наргицгаав. Танилцаад удаагүй ч хоёр залуу нүнжигтэй зан гаргаж бүсгүйчүүдийг гэр гэрийнх нь ойролцоо буулгаж явсаар Алтаа ганцаар үлдэв.
Гэтэл жолооч залуугийн дүү буугаад явчихсан байна. Машинд хоёул үлдсэн хоёр ярьж тохиролцоод хурьцал үйлдсэн аж. Маргааш өглөө нь Алтаад шөнийн унтсан залуугаас бэлгийн замын халдварт өвчин авчихсан юм санагджээ. Бас нөгөө залуу тохирсон мөнгөө дутуу өгсөн болохоор "хүчиндсэн" гэсэн өргөдөл бичээд дүүргийнхээ цагдаагийн хэлтэст аваачаад өгчихөв. Тэрээр өргөдөлдөө:
"... Машин дотор үлдсэн залуу барьж авч зодож хүчиндсэн. Эсэргүүцээд ноцолдтол хоёр гар зөрүүлж барьж байгаад үсдэж, алгадаж зодсон. Ингэж хэрцгийгээр зодуулж хүчиндүүлсэндээ маш их гомдолтой байна..." гэхчлэн дурджээ. Өргөдөл бичигч бүсгүй нэгэн бааранд зөөгч хийдэг байжээ. Хохирогчийн хүсэлтийн дагуу өнөөх залууг цагдаагийн хэлтэс дээр авчирч байцаахад: "Би тэр хүүхнийг хүчиндээгүй. Хоёулаа бие биедээ таалагдсан, тэгээд л унтсан. Түүнтэй унтсаны дараа дүүгээрээ хорин мянган төгрөг өгүүлсэн. Тэгсэн чинь аваагүй байсан. Манай дүү нөгөө хүүхэн чинь "Энэ чинь бага байна. Дахиж таван мянгыг нэм!" гээд авахгүй байна гээд эргүүлээд аваад ирсэн.
Би "Анх ярьсан үнээрээ гээд нэмж өгөөгүй тэрэнд л өширхөөд намайг өөрийгөө хүчиндсэн гэсэн өрөгдөл бичиж өгсөн байх" хэмээн өгүүлж суужээ. Шалгаад үзэхэд үнэхээр тийм бололтой байсанд өргөдлийн дагуу мөрдөн байцаалтын үйл ажиллагаа эхлэхийн өмнө Алтаад: "Хэрвээ хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгэж нэр хүндийг гутаасан тохиолдолд өөрөө хуулийн дагуу хариуцлага хүлээдэг ёстой"-г урьдчилан сануулахад хүчиндсэн нь үнэн гэж батлан гарын үсгээ зурсан байна.
Гэтэл худал гэдэг нь мөрдөн байцаалт шалгалтын явцад нотлогджээ. Энэ эмэгтэйн ингэж худал хэлснээс болж цагдаагийн ажилтнууд өөр хэрэг дээр ажиллах, илүү цагаа багагүй хэмжээгээр алджээ. Хүнийг худал гүтгэж, нэр хүндийг гутаасан тохиолдолд зургаан жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийн заалт байдаг бөгөөд түүнд эрүүгийн дагуу хүн гүтгэсэн хэрэгт нь торгуулийн ял оногдуулсан байна.
Лу.Бадраа
Эх сурвалж: "Болсон явдал"