logo
Улсын Их Хурлын дарга Хөшөөтийн уурхайн асуудлаар Засгийн газарт хандлаа

Улсын Их Хурлын дарга Хөшөөтийн уурхайн асуудлаар Засгийн газарт хандлаа

2012/04/11
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайн асуудлаар Засгийн газарт хандаж албан тоот илгээлээ.
        Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайн ашиглалт, түүний нөөц, ач холбогдол, стратегийн ордод хамааруулах асуудлаар зарим иргэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр  болон уулзалт, ярилцлагын үед санал бодлоо илэрхийлсээр байгаа билээ. Тиймээс Улсын Их Хурлын дарга энэ асуудлыг нарийвчлан судалж, Хөшөөтийн уурхайн ашиглалт, уг ордыг түшиглэж баригдах нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, авто замын зэрэг төслүүдийн явцын талаар бодитой мэдээлэл, судалгаа гаргаж ирүүлэхийг Засгийн газраас хүссэн байна.
        Түүнчлэн Хөшөөтийн уурхайг зохих хууль тогтоомжийн дагуу стратегийн ач холбогдолтой ордод хамааруулах асуудлыг судлан үзэж, орон нутгийн байгууллага, иргэдийн саналыг авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн санал дүгнэлтээ Улсын Их Хуралд ирүүлэхийг хүслээ.   
Гадаад шуум
АНУ-ын тэнгисийн хүчин бэлэн байдалд байна
Персийн буланд байрлах АНУ-ын тэнгисийн хүчин болзошгүй мөргөлдөөнд бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл Ираны талд АНУ байлдааны бэлэн байдалд байна гэдгээ харуулсан алхам болж байна гэж шинжээчид дүгнэж байна. АНУ тагнуулын нисэгчгүй онгоц ашиглан Ираны цөмийн байгууламжид тагнуулын ажиллагаа явуулж байгаа. Гэсэн ч Ираны ихэнх цөмийн байгууламж газар доор байгаа гэсэн таамаг байгаа. Харин АНУ болон барууны орнууд Ираны эсрэг эдийн засгийн дарамт шахалт, экспортын хориг Ираныг туйлдуулж, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад хүргэнэ гэж найдаж байгаа юм. Иран болон бусад дэлхийн 6 гүрний төлөөлөлгч энэ 7 хоногт Туркт уулзаж, цөмийн хөтөлбөрийн талаар ярилцана. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ираны уран баяжуулалт нь 20 хувьтай явж байгаа. Хэрэв энэ байдлаараа уран баяжуулсаар байвал удахгүй цөмийн зэвсэгтэй болох чадвартай болох юм байна. Израйлийн улс төрийн олон дээд албан тушаалыг хашиж байсан одоо батлан хамгаалахын сайдын албыг хашиж байгаа Эхуд Барак Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос нь өмнө цөмийн байгууламжид нь агаарын цохилт өгнө гэсэн хатуу байрь суурин дээрээ баттай зогссор байгаа. Ираны тал цөмийн эрчим хүч болон энхийн зориулалтаар цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж мэдэгддэг. АНУ энхийн зориулалтаар юм байна гээд Иранд цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх боломж олгосон ч Израйлийн хувьд Ираны цөмийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Иран улс өөрсдөд нь заналхийлэхгүй гэх баталгаа байхгүй гэж үзэж байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш