logo
Титаник хөлөг живснээс хойш 100 жил өнгөрч байна

Титаник хөлөг живснээс хойш 100 жил өнгөрч байна

2012/04/11
Тухайн үедээ Дэлхийн хамгийн том, хүчирхэг сүүлийн үеийн гэгдэж байсан Титаник зорчигч тээврийн хөлөг онгоц Атлантын далайд мөсөн уул мөргөж сүйрснээс хойш яг 100 жил болж байна. Англичууд 100 жилийн ойгоор уг хөлөг дээр явж байгаад сүйрч, живж амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх зорилгоор яг Титаникийн явсан маршруутаар явах хөлөг онгоцны аялал зохион байгуулж, Английн Соусамптон боомтоос хөдөлсөн байна. Тасалбарын үнэ 3 мянган паунд.  Хөлөг онгоцны доторх эд зүйлс, таваг, ширээ зэрэг нь Титаник хөлөгт байсан шиг байна. Зорчигчдын бүрэлдэхүүнд Титаник хөлгийн сүйрлээс амьд гарагсдын үр сад нийлсэн 1300 орчим зорчигч багтжээ. “Майлс Морган Аялалын” менежерийн ярьж байгаагаар хайртай хүмүүсээ алдсан ар гэрийнхнийх нь хувьд тэднийг эргэн дурсах боломж олдож байгаа аж. Сүйрлээс амьд гарагч нэгний ач Александр Литлжоны ярьж байгаагаар түүний өвөө тухайн үед 5 настай жаал хүү байж. Гэхдээ хэзээ ч Титаникийн сүйрлийн талаар эргэн дурсдаггүй байсан гэнэ. Мөн олон арван хүүхэд эмэгтэйчүүд нас барж байхад тэрээр эрэгтэй мөртлөө амьд гарсандаа сэтгэл эмзэглэж явдаг байжээ. Бал сараа тэмдэглэж яваа хосууд хөлөг ч онгоцны зорчигчдын дунд байна. Тэд түүхэн явдал, адал явдалд дуртайгаа ярьсан байна. Тухайн үедээ хүний гараар бүтсэн хамгийн аюулгүй бүтээл гэгдэж байсан Титаник хөлөг сүйрэхэд 1514 хүн нас барсан юм. Титаник олон улсын нийгэмлэгийн ажилтан Чарльз Хаасын ярьж байгаагаар зорчигчид 100 жилийн өмнө яг юу болсон, гаргасан алдаанаасаа хүн төрөлхтөн юу суралцсан зэргийг биеээрээ мэдрэхэд гол ач холбоогдол оршиж байгаа ажээ. Титаник хөлгөөс олдсон зарим арьс, ширэн хувцас хэрэглэл бараг хэвээрээ гэнэ. Учир нь далайн гүнд, гэрэлгүй, агаар багатай, хүйтэн давстай орчинд арьс шир задладаг  бактери бичил биетэн үржих боломжгүй тул зарим эдлэл тэр чигтээ хадгалагджээ. Мэргэжилтнүүд Титаник хөлөг дээрээс олдсон эд зүйлсийг дахин сэргээж, судалгаа шинжилгээ хийж, 1912 онд хүмүүс ямар төрлийн эд зүйлс хэрэглэж байсныг судалж байна. Цаашлаад музейд тавих юм байна. Нью-Йоркоос мөн бас өөр дурсгалын аялал гарах юм байна. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш