logo
7-р сарын 1-ний хэрэг ГАГ-аар шүүгдвэл буруутан бүх насаараа хоригдох ял сонсоно

7-р сарын 1-ний хэрэг ГАГ-аар шүүгдвэл буруутан бүх насаараа хоригдох ял сонсоно

2011/06/13
Монголын шүүх засаглал 7 сарын 1-ний хэргийг удаашруулж, илрүүлэх сонирхолгүй дарсаар гурван жил болсон гэх хэл ам дагуулсаар байгаа билээ. Гадны мэргэжилтнээр олон улсын эрүүгийн хэргийн шүүлтээр хэргийн мөн чанарыг судалуулжээ. Уг судалгаагаар хүн төрөлхтний эсрэг, цэргийн гэмт хэрэг гэсэн зүйл ангиар шийтгэгдэх үндэслэл байгааг нотолсон гэнэ. Иймд олон улсын шүүхэд өгөх бэлтгэл ажил хангагдсан  гэж “Эрс шинэчлэл” хөдөлгөөний  ерөнхий зохицуулагч Д. Энхбат, “Тусгаар тогтнол” эвслийн зохицуулагч Л.Баярхүү, иргэн н. Рэнцентавхай нар мэдэгдээд байна. Олон улсын ГАГ-ын шүүхээр бол хэргийг санаачилсан, өдүүлсэн, уриалсан, гэдгээр ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд нар хэрэгт татагдах ажээ. Олон улсын шүүхээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй юм байна. Хэргийн баримт материал хангалттай учраас олон улсын шүүх хэргийг хүлээж авах нь тодорхой. Хүлээж авсан бол эцэслэн шийдвэрлэдэг аж. Ромын статустай олон улсын шүүхээр хэрэг шүүгдвэл 30-40 жил, бүх насаар нь хорих заалттай ажээ.
Ц.Мягмарбаяр www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш