logo
Пакистаны Ерөнхийлөгч Энэтхэгт айлчиллаа

Пакистаны Ерөнхийлөгч Энэтхэгт айлчиллаа

2012/04/11
Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари Дотоод хэргийн сайдын хамтаар Энэтхэгт айлчилж, Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзлаа. Гэхдээ энэ айлчлал төрийн хэмжээнд бус Ерөнхийлөгчийн хувийн айлчлал байсан юм. Айлчлалын гол зорилго нь 2 улсын үл ойлголцсон бие биедээ дайсагнасан харилцааг зөөлрүүлэхэд чиглэж байгаа юм. Талууд 40 гаруй минут уулзаж, худалдааг өргөжүүлэх болон терроризмын эсрэг хамтран ажиллах тал дээр тохиролцлоо. Мөн хамтарсан мэдэгдэл гаргалаа. Ерөнхийлөгч Асиф Али Зардари “Хөрш 2 улс харилцаагаа сайжруулах талаар болон талуудад тулгараад байгаа бүхий л асуудлаар ярилцлаа.  Ерөнхий сайд Манмохан Сингх удахгүй Пакистанд айлчилна гэж найдаж байна” гэжээ. Пакистаны төрийн тэргүүн 2005 оноос хойш Энэтхэгт айлчлаагүй байсан юм. 2008 онд Мумбайд болсон халдлагаас хойш 2 улсын харилцаа таагүй байдалд байсаар ирсэн юм. Пакистан болон Энэтхэг улсууд нь Перс, Араб, Монгол, Могул, болон Британийн эзэнт гүрний эзлэн түрэмгийлэлд өртөж байсан. 1940-өөд оны сүүлч хүртэл Их Британийн мэдэлд нэгдмэл улс байсан. Тусгаар тогтносныхоо дараа шашин болон үндэстэн хоорондын тэмцлээс болж, Лалын шашинт Пакистан улс, болон Хинди шашинт Энэтхэг 2 улс болон хуваагдсан юм.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш