2010 онд Японы зүүн хойд эрэгт болсон хүчтэй Цунамид цохигдон задгай далайд 20 сая орчим тонн усан онгоц, авто машин, байшин барилгын хог хаягдал Номхон далайд сул хөвж байгаа талаар бид мэдээлж байсан. Харин сүүлийн үед АНУ-ын номхон далайн эргийн ойролцоо цунамид туугдсан Японы “Сүнстэй хөлөг онгоц” гэж нэрлэх болсон эзэнгүй хөлөг онгоц үзэгдэх болсон. Америкийн эргийн хамгаалалтын ажилтнууд худалдааны хөлөг онгоцны замд саад болно, далайд аялагчдыг төөрөгдүүлж магадгүй гэж үзэн уг эзэнгүй хөлөг онгоцыг их буугаар буудаж живүүлсэн байна. Гэхдээ хөлөг онгоцыг эрэг рүү чирч авчран задалж, сэлбэг, эд ангийг нь ашиглах боломж байсан. Мөн шатахуун агуулах саванд байгаа түлшийг соруулж авах боломж байсан гэж загасчин Волтер Кадваллер үзэж байна. Түүнийхээр бол Америкийн эргийн хамгаалалтынхан яаруу шийдвэр гаргасан аж. Цунамигаас үүдэлтэй мод голдуу далайн хог Номхон далайгаар тархаж эхний хэсэг нь Хавай арал хүрээд байгаа юм байна. Далай судлаач Куртис Эббесмейерын ярьж байгаагаар далайд хөвж байгаа мод, төмрийн хэсгүүдийг дахин ашиглах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл үнэгүй түүхий эдтэй болох бизнес санаа юм байна. Гэхдээ тэдний хувьд далайд гарч түүхий эдийг эрэг рүү авчрах зөвшөөрөл хэрэгтэй. Түүнийхээр бол задгай далайд хөвж байгаа мод төмрийн хэсгийг авах хувийн компаниуд байгаа тэд өөрсдөө зардлаа дааж, эрсдлийг үүрэх боломжтой тул зөвхөн зөв менежмент л хэрэгтэй байна.
Shuum.mn
Shuum.mn