logo
Америкт бүлэглэж дээрэм хийсэн этгээдүүдийг мөшгиж байна

Америкт бүлэглэж дээрэм хийсэн этгээдүүдийг мөшгиж байна

2012/04/12
Америкийн Балтимор хотод гэгээн Патрикийн өдрийн дараа гудамжинд эмх замбараагүй байдал үүссэн нь хэн нэгний камерт бичигджээ. Эрэгтэй эмэгтэй бүлэг этгээдүүд гудамжинд ганцаараа баярлаж явсан нэгэнэ залууг өдөж, бүжиглэж байхдаа нэг нь түүний халааснаас гар утсыг нь хулгайлжээ. Утсаа буцааж авах гэсэн түүнийг гэмт этгээдүүд зодож танхайран, утсаараа дүрс бичлэг хийн доог тохуу хийж байсан байна. Сүүлд Виржиния мужийн Арлингтон хотод амьдардаг 31 настай залуу болох  нь тогтоогдсон түүнийг гэмт этгээдүүд бүлэглэн зодон, хувцас хунарыг нь тайлж аван зугтжээ. Харамсалтай нь хажууд нь байсан хүмүүс юу ч хийсэнгүй, түүнд тусласангүй. Харин оршин суугчид зодуулж,  дээрэмдүүлсэн залууд тусалж, гэмт этгээдүүдийг олоход нь цагдаад тусалж байна. Хохирогч ухаан орон арай хийн зочид буудалдаа ирсэн байна. Тэрээр ухаан алдсан байсан тул юу болсныг сайн санахгүй байна. Түүний цагдаад мэдүүлснээр 1300 долларын үнэтэй цаг, 500 долларын үнэтэй iPhone, 300 долларын үнэтэй АУДИ маркийн машины түлхүүрээ дээрэмдүүлжээ. Мөрдөн байцаагч Никол Монроү бичлэгийн мөрөөр сэжигтнүүдийг мөшгиж байна. Одоогоор нэг сэжигтнийг саатуулаад байгаа. Уг дүрс бичлэгийг олонд ил болгосны учир нь өөр гэмт этгээдүүдийг таньж мэддэг болон харсан хүмүүсээс туслалцаа авахад чиглэгдэж байгаа юм байна. Хэрэв сэжигтнүүд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон юм бол дээрэм танхай, хүний биед хохирол учруулсан зэрэг зүйл ангиудаар шийтгүүлэх юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш