logo
Эмч нар яагаад өвчтөнөө хуурдаг вэ?

Эмч нар яагаад өвчтөнөө хуурдаг вэ?

2012/04/12
 Америкийн эмч нар өвч­төнүүдээ цөөнгүй удаа хуурдаг гэнэ. Тэгэхдээ хүнлэг ёсны үүднээс эсвэл эмчийн ёс зүйд захирагдан тийм зүйл хий­дэггүй гэж Харвардын эр­дэм­тэд ярьж байна.

Судлаачид 2000 эмчээс санал бодлыг нь асуужээ. Тэдний 34 хувь нь эмчийн ноцтой алдааг өвчтөнд хэлэх ёсгүй гэсэн байна. Харин 20 хувь нь алдаа гаргаснаа нуужээ.

Эмийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулсан гэдгээ эмч нарын 10 гаруй хувь нь нуусан байна. Эмч нарын 55 хувь нь өвчтөнийхөө сэтгэл санааг өөдрөг байлгах болон эмчлэх эрхийн лицензээ алдахгүйн тулд худал ярьжээ.

Эмч нарт хууртагдахгүйн тулд өвчтөн өөрийн биеийн байдал болон өөрт юу хэрэгтэй байгааг ичиж зоволгүйгээр илэрхийлж байх хэрэгтэй гэнэ. Мөн эмч ч гэсэн хүн учраас ямар нэгэн юмыг мартаж, бас ядарснаасаа болоод анхаарлаа хандуулж чадаагүй байж болох юм.

Эмчтэй уулзахдаа тавих асуул­таа мартахгүйн тулд урьдаар жагсаагаад бичсэн нь дээр. Өвч­төн өөрийн биеийн байдлын талаар бүрэн гүйцэд мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа эмчдээ хэлж, хамгийн найдвартай мэдээлэл авч болох эх сурвалжуудын жаг­саалтыг түүнээс лавлаж бай­гаарай.

З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш