logo
Умардаас зугтаж ирсэн иргэн Өмнөд Солонгосын иргэн парламентын сонгуульд өрсөлдөж байна

Умардаас зугтаж ирсэн иргэн Өмнөд Солонгосын иргэн парламентын сонгуульд өрсөлдөж байна

2012/04/12
Чон Ян Чоү ар гэр,  амь насаараа дэнчин тавин  Умард Солонгосоос Өмнөд рүү зугтаж ирсэн цөөн хүмүүсийн нэг. Одоо тэрээр Өмнөд Солонгосын Парламентын сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшиж байна. Түүний ярьж байгаагаар төрсөн Умард Солонгост нь сонгууль гэж бэлэг тэмдэг төдий болдог. Нэг нэр дэвшигчийн төлөө “тийм”, эсвэл “Үгүй” гэх дугуйлдаг. Иргэд таалагдаагүй нэр дэвшигчийг харандаагаар дугуйлахын оронд дарж болно. Гэхдээ тухайн дэвшүүлсэн хүнийг  сонгохгүй бол шоронд суух, цаашлаад амь насанд нь аюултай. Учир нь сонгуулийн санал хураалтыг хэн нэгэн ажиглаж байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч сонголт байхгүй.  Чон Ян Чоүгийн үзэж байгаагаар ойрын хугацаанд Умард Солонгост нийгэм, эдийн засгийн өөрчлөлт гарахгүй. Харин ч Кимийн гэр бүлийн дэглэмийн нурааж, Хойд Солонгосын иргэдэд эрх чөлөө олгохын тулд АНУ болон түүний холбоотнууд дарамт шахалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Чон Ян Чоү парламентад сонгогдох юм бол Умард Солонгосын иргэдэд чиглэсэн бодлого явуулах юм байна. Өмнөд Солонгосчууд Умардаас зугтаж ирсэн олон хүмүүсийг нийгэмшүүлж байна. Тэдний хувьд Өмнөдтэйгээ нэг хэл соёлтой ч үзэл бодол амьдрах орчны хувьд яг л гадаад оронд байгаа юм шиг байдаг аж.  Чон Ян Чоү Өмнөдөд дүрвэж ирээд байгаа 23 мянга орчим Умарчдуудад хандсан тэднийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн бодлого явуулах юм байна. Хэрэв Чон Ян Чоү парламентад сонгогдох юм бол Умардын дайснаас сонгогдсон хамгийн анхны парламентын гишүүн болох юм. Солонгосын хойг нь Их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөнөөс бол 2 хуваагдсан нэг улс үндэстэн юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш