Алтанбулаг сумын Ардчилсан намын хорооноос “Удмын заяат аав” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгууллаа. Залуу насандаа улс эх орныхоо бүтээн байгуулалтад оюун ухаан, хүч хөдөлмөрөөдайчилж зүтгэхийн зэрэгцээ үр хүүхэд, ач зээ нараа өсгөн хүмүүжүүлсэн мөнхийн гавьяатай аав нарыг алдаршуулан тэмдэглэснээс хойш есөн жил болжээ.
Улсад 45 жил эх баригч, бага эмчийн ариун үйлсэд зүтгэн, 2000 хүүхэд эх барьж, 12 ач зээ нараар хүрээлүүлсэн өдгөө85 насыг зооглож буй Д.Самбуу, 1949 онд Алтанбулаг сумын эмнэлэгт мэндэлсэн тэр цагаас хойш төрсөн нутагтаа амьдарч, газар тариалангийн салбарт насаараа зүтгэж, улс, аймгийн ургацын аварга цолыг удаа дараа хүртсэн, зургаан хүүхэд, 20 ач зээ нараар хүрээлүүлсэн Л.Баяраа болон Л.Загдсүрэн, Ц.Ганбат, Ж.Алтангэрэл, Д.Банди, Г.Батчулуун нарыг алдаршуулсан арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо.
П.Буян-Эрдэнэ
Эх сурвалж: "Монцамэ"