logo
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг таамаглажээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг таамаглажээ

2012/04/12
Америкийн Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Рик Санторум нэрээ татаж, анхан шатны сунгааг орхих болсноо зарлалаа. Харин Гингрич болон Ромни нар сунгаагаа үргэлжлүүлэхээр болсон. Газрын зураг дээр цэнхрээр тэмдэглэсэн нь 2008 онд Обамагийн 358 санал авч, ялсан мужууд. Улаан өнгөөр тэмдэглэсэн нь Жон Маккейны 180 санал авч ялалт байгуулсан мужууд юм. Америкийн улс төрийн хувьд саналын тоо гэдэг нь мужуудаа хүн амынхаа тооноос хамаарч Electrical Vote буюу мандат болгож хувааж байгаа хэрэг юм. Жишээ нь Калифрни муж хүн ам ихтэй учир 55 мандаттай бол, Юта муж хүн ам цөөтэй учир 6 мандаттай байх жишээтэй. Шар өнгөөр тэмдэглэсэн нь Обамагийн эрүүл мэндийн халамжийн бодлогыг эсэргүүцсэн мужууд буюу Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч ялах магадлалтай мужид тооцогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хавар  эдгээр мужуудын төлөө гол өрсөлдөөн болно. Бусад муж нь бараг шийдэгдчихсэн.  Индиана муж Бүгд найрамдах намын нэр дэвшигчийг дэмжих нь тодорхой байгаа. Хойд Каролина муж мөн улаан болох магадлалтай. Колорадо муж Обамагийн эрүүл мэндийн бодлогыг хүчтэй эсэргүүцэж байгаа. Тэгэхээр улаан болох магадлалтай. Флоридад өрсөлдөөн ширүүн болно. Гэхдээ улаан болох магадлалтай. Харин Пенсилвань муж цэнхэр буюу Ардчилсан нам руу эргэх хандлагатай байгаа. Хэрэв энэ таамаглал үнэн бол Бүгд Найрамдахчууд 244 санал авч ялах магадлалтай байна. Гэхдээ Невада мужийн Мексик гаралтай сонгогчид цагаачлалын зөөлөн бодлого явуулдгаар нь Ардчилсан намыг дэмжиж улаан болж магадгүй. Нью Мексико мөн улаан болох байх. Тэгвэл Ардчилсан нам 237 саналтай болно. Ромни Охайод ялах хэрэгтэй. Мичиган бол Ромнигийн төрсөн муж учир улаан болох байх. Харин Виржиния, Нью Хампшер, Айова мужуудад өрсөлдөөн ширүүн болно хаашаа ч эргэж магадгүй байгаа. Обама Виржинияг алдахгүй байх. Дараа нь Айова болон Нью Хампшер зэрэг жижиг мужид Обама ялах магадлалтай. Тэгэхээр сонгууль эн тэнцүү маш өрсөлдөөнтэй болох магадлалтай байна. Урьдчилсан байдлаар Обама 266 саналаар Мит Ромниг ялах магадлалтай байгаа бол Ромни 262 санал буюу  Айова болон Нью Хампшер ялж байж Обаматай тэнцэх болоод байна. Америкчуудын хувьд хот суурин газарт либерал үзэл баримтлалтай  зүүн төвийн Ардчилсан нам, хөдөө оэрон нутагт консерватив чиг баримжаатай Бүгд Найрамдах нам ялах магадлал өндөр байдаг. Сонгууль ирэх 11 сард болно.                
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш