logo
Өмгөөлөгчдийг баривчилдаг

Өмгөөлөгчдийг баривчилдаг "моод" дэлгэрэв

2012/04/12
Хэдхэн хоногийн өмнө О.Алтангэрэлийг албадан саатуулж багагүй шуугиан тарьсан бол энэ удаад экс дарга Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг чимээ аниргүйхэн шиг ачлаа.

Тэгэхээр долоодугаар сарын 1-ний хэргийг хянаж байсан өмгөөлөгчид ээлж дараагаараа саатуулагдана гэсэн таамаг биелэлээ олов бололтой. Эх сурвалжийн мэдээллээр бол Т.Мөнхдэлгэрийг баривчлах шийдвэр Сүхбаатар дүүргийн шүүхээс гарчээ.

Түүнийг шүүх хурлын үеэр шүүхийг үл хүндэтгэн гарч явсан гэдгээрээ буруутан болжээ. Т.Мөнхдэлгэрийг 14 хоногийн турш албадан саатуулах аж.

Тэрбээр Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч болоод удаагүй. Хавтаст хэрэгтэй нь танилцах төдий л байгаа. Гэсэн ч хуулийн дагуу түүнд арга хэмжээ авсан нь энэ юм.

Б.Чанцал
Эх сурвалж: Нийгмийн толь
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш