logo
Хятад улс 2015 он гэхэд хүн амынхаа тоог 1 тэрбүм 390 саяад хүргэнэ

Хятад улс 2015 он гэхэд хүн амынхаа тоог 1 тэрбүм 390 саяад хүргэнэ

2012/04/12
Хятадад баримталж бүй төлөвлөгөөтэй хүүхэд төрөлтийн бодлого 2015 он гэхэд хүн амынхаа тоог 1 тэрбүм 390 саяад хүргэж тогтонгишуулах боломж олгоно гэж өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлүүлсэн засгийн газрын 2011-2015 оны таван жилийн төлөвлөгөөнд өгүүлжээ. Албан ёсны тоо барим- туудаас  харахад өнгөрсөн оны шувтаргаар Хятадад 1 тэрбум 340 сая хүн оршин сууж байв. Хятадын засгийн газраас тооцоолсноор хүн амын өсөлт хүүхэд төрүүлэх эмэгтэйчүүдийн тоо багасахтай холбогдон саатах юм. Хижээл насны хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, хүүхэд төрөлт хамгийн их хэмжээнд хүрсэн  өнгөрсөн зууны 50-д онд төрөгсэд тэтгэвэрт гарна. Хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн тоо туйлдаа хүрээд буурна. Эдүгээ хятадын олон нүтагт «ганц хүүхэдтэй байх» бодлогыг баримталж байна. Хөдөөгийн ууган охинтой ба эхнэр нөхөр хоёулаа гэр булийн ганц хүүхэд байгаа айлуудад хоёр хүүхэд төрүүлэхийг зөвшөөрчээ. Зарим мэргэжилтэн ийн хандлагыг шуумжлээд хотод нийгэм-эдийн засгийн шалтгаанаар хүүхэд төрөлт бага учир нэмэлт хязгаар тогтоох хэрэггүй хэмээн үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш