logo
Баян хоосны ялгаа Хятадын эрх баригчдын санааг зовоож байна

Баян хоосны ялгаа Хятадын эрх баригчдын санааг зовоож байна

2012/04/12
Хятадад баян хоосны ялгаа нэмэгдэж байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна. Дундад улс тэрбумтнуудынхаа тоогоор Америкийн дараа хоёрдугаарт бичигддэг. Гэвч урд хөршид 100 сая гаруй хүн өдрийн нэг доллар хүрэхгүй орлогоор амьдралаа залгуулж байна. Хятадын засгийн газар сүүлийн 30 жилийн хугацаанд эдийн засгийн нээлттэй бодлого явуулж, өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийсний дүнд 300 сая иргэнээ ядуурлаас гаргасан юм. Энэ бодлогын дүнд Хятад улс хамгийн том үйлдвэрлэгч орон болсон. Гэвч Хятадад эдийн засгийн өсөлтийн үр шимийг амсаж чадахгүй байгаа хүн олон байна. Бээжин хотын захын дүүргийн иргэд төрийн албан хаагчид авилга авдаг, ядуусыг ялгаварлан гадуурхдаг гэдгийг хэлж байна. Мөн тэд анхаарлын гадна үлдсэн хэмээн ярьж байна.
Энэ жилийн Үндэсний Ардын Их Хурлын үеэр засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд 2012 онд баян хоосны ялгааг арилгахыг гол чиглэлүүдийн нэг болгон ажиллана гэж мэдэгдсэн. Хятадын эрх баригчид баян хоосны ялгааг багасгахын тулд ядууст зориулсан хямд өртөгтэй олон сая сууцыг барих төслийг хэрэгжүүлж, цалин хөлс болон зарим тэтгэмжийг нэмэгдүүлж байна.
Аль ч нийгэмд баян хоосны ялгаа байдаг. Гэхдээ энэ ялгаа хэрээс хэтэрч, тодорхой хязгаарыг давах үед нийгэмд ямарваа эмх замбараагүй байдал үүсэх магадлалтай юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш