logo
850 хүнтэй цэргийн баг өмнөд суданыг зорино

850 хүнтэй цэргийн баг өмнөд суданыг зорино

2012/04/12
НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газраас манай улсад хандаж Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд мотобуудлагын батальон оролцуулах хүсэлтийг ирүүлжээ. Үүний  дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч, Засгийн газрын тогтоолоор тус ажиллагаанд манай улс цэргийн багаа оролцуулахаар шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан санамж бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэгт олголоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш