Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 7.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа. Тус тогтоолд сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах зорилгоор 2012 онд агуулахын байр түрээслэхэд зориулж 129.6 сая төгрөг, Засгийн газрын 11 дүгээр байранд агуулахын зориулалтаар ашиглах 68 хавтгай дөрвөлжин метр талбайтай өрөө тасалгааг завсарлахад зориулж 25.7 сая төгрөг, нийт 155.3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө.
Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах агуулахын байрны 2013 оны түрээсийн төлбөр Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв болон агуулахын барилга бариулахад шаардагдах хөрөнгийг 2013 оны улсын төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад, барилга барихад шаардлагатай газар олгох асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт тус тус даалгалаа.
Сонгуулийн ерөнхий хорооны төв байр болон сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах агуулахын байрыг төрийн тусгай хамгаалалтад авах талаар холбогдох арга хэмжээ авахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдод даалгалаа.

УИХ-ын сонгуулийн санал авах байр бэлтгэх, цахилгааны эх үүсвэргүй газарт нөөц эх үүсвэрээр хангах зэргээр сонгуулийн санал авах ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.