Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа.
УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2011 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газраас иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол улсын нийт иргэнд “Эрдэнэс Тавантолгой “ хувьцаат компанийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх ажлыг дараах байдлаар зохион байгуулахаар болов.
Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх, 2011 оны 3 дугаар сарын 31-ны өдрөөс энэхүү тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, энэ тогтоолд заасан тодорхой заалтын хүрээнд иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас Хүний хөгжил сангаас УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу 1.0 сая хүртэлх төгрөг бэлэн мөнгөөр хүртэх хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011,2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцохоор болов.
Мөн тогтоолд “ Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 10 хүртэлх хувийг УИХ-ын 2012 оны 39 дүгээр тогтоолд заасан аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь адил тэнцүү хэмжээгээр худалдах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгалаа. УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах иргэний хувьцааг энэ тогтоолын 2-т заасан хувьцааг аж ахуйн нэгжид худалдсан орлогоор санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг НХХ-ийн сайд Т.Ганди, Төрийн өмчийн хороо, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт тус тус даалгалаа. Тогтоолын 1,2,3-д заасан арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой “ хувьцаат компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд дээр арилжихаас өмнө зохион байгуулж дуусгахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.
Хувьцаатай гэдгээ яаж мэдэх вэ гэж олон иргэн асууж байгаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар энэ асуултад “Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсаны дараагаар иргэн бүрт Хүний хөгжил сангийн дэвтэр нээж өгсөн. 536 ширхэг хувьцааг Хүний хөгжил сангийн дэвтэрт тэмдэглээд иргэн болгонд 536 ширхэг хувьцааг бүртгэхийг Хөрөнгийн бирж түүний харьяа бүртгэл тооцооны төвд үүрэг чиглэл өгөгдсөн байгаа. Хүн бүрт 536 ширхэг хувьцааны данс нээгдсэн байгаа. Харин арилжаанд орох хараахан болоогүй байгаа. Арилжаанд орохтой холбоотой холбогдох шийдвэрийг тухайн үед нь өгнө. Харин хөдөө орон нутагт, зарим газраар брокер, диллерүүд явж 5000 төгрөг хураан данс нээх үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд ард иргэд хууртаж болохгүй гэдгийг анхааруулмаар байна. Тухайн үед Засгийн газраас шийд гаргаж чиглэлийг ард иргэддээ өгнө” гэж хэллээ.