Америкчуудын хамгийн заналт дайсан гэгдэж байсан Осама Бин Ладеныг 2011 оны тавдугаар сард Пакистаны Абботтабад хотоос илрүүлж устгасан. 9/11-ний халдлагын дараа түүний нэрийг Холбооны Мөрдөн Товчооны хамгийн их эрэн сурвалжилж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтын эхэнд бичсэн билээ. Харин одоо Эрик Жастин Тот гэгч эр Осамагийн "орыг залгаж", хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа 10 гэмт хэрэгтний жагсаалтын нэгдүгээрт бичигджээ.
2008 онд Мэриленд мужийн шүүх хувийн сургуульд багшилж байсан, 30 настай Тотыг садар самуун явдал харуулсан кинонд хүүхдүүдийг татан оролцуулсан гэх хэргээр яллаж байсан байна. ХМТ-оос мэдээлснээр мөрдөгчид түүний камераас зүй бус зүйл хийж байсныг нь харуулсан бичлэгийг олжээ.
Мөрдөх товчооны 56 салбараас гэмт хэрэгтнүүдийн талаарх мэдээллийг авч, нилээд удаан хугацаанд судалсны эцэст энэ байгууллагын удирдлагууд эрэн сурвалжлагдаж буй зартай 10 гэмт хэрэгтний жагсаалтын эхэнд Тотын нэрийг бичих шийдвэр гаргасан байна. Тотыг баричлахад тус болохуйц мэдээлэл өгсөн хүнд 100.000 доллар амлаж байгаа ажээ.
Тот интернэт ашиглан өөрийгөө гэрийн багш эсвэл эрэгтэй хүүхэд асрагч гэж сурталчилдаг байж магадгүй юм байна. ХМТ-оос мэдээлснээр Тот 2009 оны үед Аризона, үүнээс өмнө Виржиниа, Иллинойс, Индиана, Висконсин, Миннесота мужуудад амьдарч байсан байж магадгүй ажээ.
Тот буруутай нь тогтоогдвол 15-30 жил хоригдох ял сонсч магадгүй юм байна.
Э.АМАР