АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбат МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж, баривчлах захирамжаа өгөөд гарч ирлээ. Тэрээр сэтгүүлчдэд хандан :
"-МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад бүтэн жилийн хугацаа өнгөрч байна. Түүнд Эрүүгийн хуулийн онц хүнд зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж байгаа тул ирж мэдүүлэг өгөхийг удаа дараа өмгөөлөгчөөр нь дамжуулан тавьсан боловч нэг ч удаа ирж байгаагүй. Тиймээс өнөөдөр ийн албадан баривчлах ажиллагаа зохион байгуулахаар болсон юм. Өнөөдөр заавал баривчлана . Буу хэрэглэх эрх эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд бий " хэмээсэн юм.
С.Сарнай