Хойд Солонгосын төрийн мэдлийн KRT телевизээр мэдээлснээр шинэ удирдагч Ким Чен Уныг Хөдөлмөрийн намын цэргийн төв хорооны дарга, улс төрийн товчооны гишүүнээр нэрлэжээ. Түүний эцэг Ким Чен Ир энэ хоёр албан тушаалыг хашиж байсан юм. Үүнээс өмнө буюу лхагва гаригт Пхеньянд Хөдөлмөрийн намын хурал болсон байна.
Пхеньян дөрөвдүгээр сарын 12-ноос 16-ны хооронд пуужин хөөргөх гэж байгаа. Хойд Солонгосын тал пуужингаар хиймэл дагуул хөөргөнө гэж мэдэгдсэн ч АНУ Пхеньяныг хиймэл дагуул гэсэн нэрийдлээр холын тусгалын пуужин турших гэж байна гэж үзэж байна. Өмнөд Солонгос болон Японы улсууд Умардын пуужин агаарын хилд нь нэвтэрбэл аюулгүй болгоно гэж мэдэгдсэн аж.
Ирэх ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 15-нд мөнхийн ерөнхийлөгч гэгддэг Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ой тохионо. Хойд Солонгосчууд энэ өдрийг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Ким Ир Сений 100 насны ойг тохиолдуулан хөөргөх гэж байгаа пуужин цаг агаарын болон бусад төрлийн мэдээллийг дамжуулна гэж Умардын удирдлагууд мэдэгджээ. Гэхдээ ажиглагчддын хэлж байгаагаар Пхеньян холын тусгалын пуужингийн технологийг турших гэж байгаа нь НҮБ-ын дүрэм журмыг зөрчиж байгаа хэрэг юм байна.
Агаарын тээврийн хэд хэдэн компани нислэгийн маршрутаа өөрчилсөн бөгөөд Америкийн тал Умардын пуужингийн нислэгийг хянах зорилгоор радар бүхий хөлөг онгоц илгээжээ.
Японы ерөнхий сайд Ёшихико Нода бид болзошгүй тохиолдолд бүрэн бэлтгэлтэй байхыг хүсч байна гэж мэдэгдсэн байна.
Пхеньян хоёрдугаар сард Америкийн хүнсний тусламжийн хариуд цөмийн хөтөлбөрөө зогсоож, пуужин туршихаа хойшлуулахаар тохиролцсон юм. Гэвч өнгөрөгч сард Умардын тал пуужин хөөргөхөө зарласны дараа энэ тохиролцоог хүчингүй болгожээ.
Э.АМАР