Замын-Үүд дэх хилийн боомтоор их хэмжээний этилийн спирт нуун оруулж ирснийг хилийн цэргийнхний шалгалтаар илрүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 20 тоннын хоёр чингэлэг дүүрэн этилийн спирт хураасан байна.
Ийм хэмжээний спиртийг гаалийнхны хяналтаас гадуур оруулж ирүүлэх боломж бараг байхгүй учир энэ хэрэгг гаалийнхан холбоотой байх магадлалтай аж.
Өмнө нь улсын хилээр 10 литр спирт нууж оруулж ирсэн хэрэг гарч байсан. Тэр үед ГЕГ-ын дарга асан нэгэн эрхэм, “Бидний хайхрамжгүйгээс ийм зүйл боллоо” хэмээн хэргийг тун эмзэгээр хүлээж авч байсан удаатай.
Хилийн цэргийнхэн энэ удаагийн хэргийг өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн бөгөөд одоогоор Замын-Үүд дэх цагдаа, тагнуулынхан болон хилийн мэргэжлийн хяналтынхан холбогдох шалгалтуудыг хийж байгаа аж.
Болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ГЕГ болон ХХЕГ-нм хэвлэлийн ажилтнуудтай утсаар холбогдсон боловч “Энэ талаар мэдээлэл алга. Маргааш /өнөөдөр/ тодруулж өгье” гэсэн юм.
Түүнчлэн Замын-Үүд дэх хилийн цэргийн удирдах албан тушаалтнаас тодруулах гэсэн боловч, “Би энэ тухай сонсоогүй мэдэхгүй” гэв.