logo
Э.Амарбат: Мэдүүлэг өгөхөөр ирж байгаагүй тул албадан баривчлахаар болсон

Э.Амарбат: Мэдүүлэг өгөхөөр ирж байгаагүй тул албадан баривчлахаар болсон

2012/04/13

АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбат дөнгөж сая МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаад гарч ирлээ. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Н.Энхбаярт ямар зүйл ангиар хэрэг үүсгэж байгаа юм бэ?

-МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад бүтэн жилийн хугацаа өнгөрч байна. Түүнд Эрүүгийн хуулийн онц хүнд зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж байгаа тул ирж мэдүүлэг өгөхийг удаа дараа өмгөөлөгчөөр нь дамжуулан тавьсан боловч нэг ч удаа ирж байгаагүй. Тиймээс өнөөдөр ийн албадан баривчлах ажиллагаа зохион байгуулахаар болсон юм.

-Өнөөдөр албадан баривчлах ажиллагааг дуусгах уу?

-Завгүй байна. Дараа мэдээлэл өгье.

Ийн хэлээд тэрбээр хамгаалалт авсан газраас явлаа. Харин Удирдлагын академи дээр гарсан цагдаагийн хамгаалалт хэвээр байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш