-МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа хуулийн дагуу явагдсан уу?
- АТГ-аас гаргасан тогтоолын дагуу энэхүү арга хэмжээг авч явуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74.2-т зааснаар “…сэжигтэн, хохирогч, яллагдагч мөрдөн байцаалтад удаа дараа дуудсан хугацаанд ирээгүй тохиолдолд албадан ирүүлнэ гэж заасан” байдаг. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэгч нь цагдаагийн ажилтнууд байдаг.Өчигдөр оройноос эхлэн өглөө 07.00 цагийн хугацаанд 300 орчим албан хаагч нийгмийн хэв журмыг сахиулан ажилласан.
-Нэгэн цагт төрийн тэргүүн байсан хүний эрхэн халдаж, түүнийг гутлын ч өмсүүлэлгүй чирээд гаргалаа. Төрийн тусгай хамгаалалтад байдаг хүн шүү дээ. Энэ талаар тайлбар хэлэхүй юу?
-АТГ-аас өчигдөр Н.Энхбаярын албадан саатуулах тухай тогтоолын ирсний дагуу, цагдаагийнхан хуудийн дагуу үүргээ гүйцэтгэсэн. Дээр хэлсэнчлэн хууль хэрэгжүүлээгүй учир албадан авч явсан байгаа. Энэ үеэр нэг ч албан хаагч зэвсэг хэрэглээгүй.