Нэгэн үе “Авлигын загалмайлсан эцэг” гэгдэж байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас баривчилж, Төв аймгийн хорих руу ачлаа. Ямар хэргийн учир баривчилсныг хуулийн байгууллагууд удахгүй тайлбарлах биз ээ. Харин уг баривчилгааны үеэр үүссэн нөхцөл байдал, экс Ерөнхийлөгчийн гаргасан зан байдал гайхашрал төрүүлэв.
Хамгийн түрүүнд 2005 онд түүнтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө Монголын ард түмний өмнө “Авлигачдыг цээрлүүлнэ” хэмээн тангараглаж, Н.Энхбаярыг “Авлигачдын загалмайлсан эцэг” хэмээн нэрлэж явсан ҮШН-ын дарга М.Энхсайхан уг баривчилгааг эсэргүүцлээ. Тэр “Баривчилгааг шөнө биш өдрөөр, амралтын биш, ажлын цагаар хийх ёстой” гэж дүрэмдэв. Мөн баривчлахаар орсон АТГ-ын комиссарыг “Баривчлах тогтоолоо үзүүл” гэж загнав. Тэр ч бүү хэл зарим нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, сурвалжлагч нар нөгөө комиссарыг заамдаад авчихсан, “Яахаараа та нар буутай явдаг юм, яагаад гэмгүй хүнийг баривчлах гээд байгаа юм, хэний захиалга вэ” гэсэн юм яриад чаргууцалдаж байхыг зурагтаар хараад цочлоо. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Гараа шилэндээ ав” гэсэн цагдаагийн ажилтны өмнөөс салаавч үзүүлэн даапаалж байна.
Уг нь баривчилгааг хүчний байгууллага зөвхөн ажлын цагаар хийнэ гэсэн хууль хаана ч байхгүй. Хүн амины хэрэгтэй, онц ноцтой гэмт хэрэгтэнг “ажлын цагаар баривчилна аа” гэж алхайж суугаад оргуулаад явуулдаггүй биз дээ. Тэгээд ч шүүхийн тогтоолыг хуулийнхнаас зугтаж гэртээ нуугдчихаад, намынхныхаа хамгалаалалтад орсон Н.Энхбаярт өөрт нь уншиж өгөх ёстой болохоос биш иргэн М.Энхсайхан болоод хэвлэл мэдээллийнхэнд лав биш. Хэвлэлийнхэн ч гэсэн баривчилгаа болж байгаа процессийг л тэр хэвээр сурвалжлаад болсон үйл явдлыг олон нийтэд нэмэр хачиргүй үнэн зөвөөр мэдээлэх ёстойгоос биш, “Ер нь бие нь их тааруу байх шиг байна”, “Зүрх нь лав их өвдөж байгаа даа”, ”Цагдаа нар баривчилгаа явуулахдаа лав биед нь гэмтэл учруулж, цохиж зодсон байх шүү” ч гэх шиг төлөг таавар тавиад байх шаардлагагүй шүү дээ. Тэгээд ч оройн 20 цагт дуудлагаар очоод шөнөжин гадаа нь манасан түргэн тусламжийн эмч “Биеийн байдлын талаар мэдээлэл хийхгүй” гэдгээ хэлсэн шүү дээ.
Харин нөхөр өөрөө шүүхийн шийдвэрийг хүлээж авсан дороо биелүүлээгүй, гэртээ орж хаалга үүдээ түгжиж байгаад эвдүүлсэн, хувцсаа өмсөхгүй гүрийж байж хөл нүцгэн баривчлуулсан зэрэг бол хуулийнхан гэхээсээ хувь хүнтэй нь холбоотой асуудал юм биш үү? Баривчилгаа явагдсаны дараа манай “тэргүүн хатагтай” өөрөө ч хэлсэн байна лээ шүү дээ. Түүнд холбогдох хэргийг бүтэн гурван жил шалгаж байгаа, энэ хооронд Н.Энхбаяр гуай өөрөө хоёрхон удаа очиж байцаалт өгсөн, сүүлийн үеэд “өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэж эсэргүүцээд очихгүй байгаа гэж.
Яахав, төрөө шүтэж, төрийн тэргүүн гэдэг утгаар нь хүндэтгэж ирсэн жирийн ард иргэдийн хувьд Монголын төрийн эрх мэдлийг 13 жил тасралтгүй хаанчилсан “өндөр дээд” хүнийг өмссөн хувцастай нь чирээд явах өрөвдмөөр л харагдсан байх. Тэр бол хүнийг хүн гэдэг утгаар нь хайрлаж буй хэрэг. Харин энэ хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдгийг бас саначихад илүүдэхгүй. Тэр хүмүүсээс “Чиний хүүхдийг ингээд чирээд явахад өмнөөс нь өрөвдөөд жагсах хүн бий юу?” гэж асуух нь юу юм. Харин 13 жил төр барьсан гэдэг утгаараа Н.Энхбаяр гуай нь өөрөө жаахан жудагтай загнаад, төрийн хууль цаазыг биелүүлээд, шалгах цагт нь шалгуулаад явчихсан бол юу л боллоо гэж ийм байдал үүсэх билээ.
Уг нь бол энэ баривчилгаа хуулийн байгууллагынхны түүхэнд анх удаа болж байгаа зүйл биш. 1999 онд УИХ гурван гишүүнийхээ эрхийг түдгэлзүүлээд цагдаагийн машинд ачуулаад явуулж л байна. Анхлан С.Зоригийн хэрэгт баривчлагдаад хожим нь хувийн компанийг ньтатвараас зугтсан хэргээр зургаан жилийн ял авсан Д.Энхбаатар тэр үед “Монгол Улсын шударга шүүх мандтугай” гэж хэлээд Тахир соёотын гяндан руу ачуулж байсан юм. Дараа нь 2004 оны сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийг “малыш” хочтой Б.Энхтүвшинг зодсон хэргээр баривчлахад тэр хэвлэлийнхэнд “Би буруугүй шүү, үнэн хэзээ нэгэн цагт нотлогдоно” гэж хэлээд цагдаагийн “УАЗ-469”-д чихүүлж суугаад явж л байсан. Тэргүүн хатагтайн “Үхлийн архив” гэж нэрлээд байгаа тэр Төв аймгийн хориход талх, давсаар гол зогоосоор байгаад хэдэн сарын дараа хэрэг нь цагаадаад гарч ирж л байсан. Хожим УИХ-ын гишүүн Л.Гүндалайг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй байхад нисэхийн гааль дээрээс “Улсын нууц зардуулсан” хэргээр баривчлахад лав Ардчилсан намынхан шүүхийн шийдвэр биелүүлж байгаа цагдаа нартай нь биш, шүүхийг атгаж байсан намтай нь тэмцэж байсан. Яагаад гэвэл шүүхийн шийдвэрийг хэн ч байсан биелүүлэх ёстой, тийм хууль ёстой нийгэмд бид амьдардаг учраас. Харин учир шалтгаан, зөв буруу нь хожим тогтоогддог, шүүх хуулийн байгууллагууд үүнийг тогтоодог юм.
Гэтэл харин өнөөдөр юу гэнэ вэ? Н.Энхбаярын баривчилгаа МАХН-ын рейтингийг суга өсөв. МАН-ын нөхдүүд МАХН-д элсэв, МАХН-ын баривчилгааг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд жагсана ч гэх шиг. Намын дарга нь авлигын хэрэгт холбогдохоор намынх нь рейтинг суга өсдөг, үүгээр дамжуулж нам нь улс төрийн “оноо” цуглуулдаг ямар гээчийн “хаос” нийгэм манайд бий болчихоод байгаа хэрэг вэ? Хэрвээ та компанийн эзэн байгаад, хэн нэг нөхрийг компанийн захирлаар тавьтал нөгөө хүн өмнө нь ажиллаж байсан компаниасаа өмч хөрөнгө иджээ гэвэл та баярлаад сүйд болно гэж үү. Тийм захирлаар удирдуулсан компани найдвартай ажиллаж, өрсөлдөөнд ялж чадах уу? Харин шалгагдаад, гэм буруугүй нь нотлогдоод, хуулийн байгууллага хуудуутай ажилласан нь ойлгомжтой болоод ирвэл харин нөгөө намын рейтинг суга суга өсөх магадлал гарч ирж болох юм.
Ерөнхийдөө сүүлийн үед улс төрд болж буй үйл явцыг хараад байхад манай нийгэмд хоёр төрлийн хүмүүс байдаг юм байна. Нэг нь “сонгууль булхайтай боллоо” гэж хэлээд жагсасныхаа төлөө 5, 10-аараа буудуулсан ч хуулийн байгууллагын энэ үйлдлийг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг. Нөгөө хэсэг нь “Буудах тушаал өгчихсөн юм биш үү, шүүгээд үзье” гэхээр түргэн дуудаад зугтаачихдаг, цагдаагаа авчихаад жагсаачихдаг цагдаагийн дарга нар, “Авлига авч байсан юм биш үү, шалгаадахья” гэхээр гэртээ бүгээд, хаалга үүдээ хадаад бүгчихдэг төрийн тэргүүнүүд. Замын монгол хүнд шүүхийн зарлан дуудах очиход дээлээ бүсэлж, малгайгаа засаад, буруугүй тусмаа нүүр бардам очино доо. Гэтэл манай төрийнхөн яаж хиймор нь хэвтчихсэн юм. Хууль хүн бүхэнд тэгш үйлчилнэ, шүүхийн өмнө иргэн бүр ижил гэсэн яалаа...
Б.СЭМҮҮН
NEWS.MN