logo
Н.Энхбаярын баривчилгаа хөрш орны хэвлэлийн хуудаснаа

Н.Энхбаярын баривчилгаа хөрш орны хэвлэлийн хуудаснаа

2012/04/13
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан тухай ОХУ болон Хятадын төв мэдээллийн агентлагууд шуурхай мэдээлж байна. Оросын "Риановости" агентлаг “Монголын Улсын экс ерөнхийлөгч баривчлагдлаа.

Түүнийг баривчлахаар дөрвөн цагдаагийн ажилтан очсон хамгаалагч болон намын дэмжигч нөхөдтэй тулгарч зөрчил үүссэн. Тиймээс АТГ-ын тогтоолын дагуу цагдаагийн 300 гаруй ажилтныг оролцуулсан өргөн ажиллагаа явуулж өглөө 06 цагт албан саатуулах төв руу хүргэлээ.

Энэ талаар АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбат шалгах шаардлагатай болсон талаар тайлбар өглөө” гэжээ. Ийнхүү зураггүй товч мэдээллийг  "Синьхуа"  агентлагаас иш татсан байна. Тэгвэл  Хятадын мэдээллийн агентлаг “Синьхуа” өнгөрсөн шөнө болсон Н.Энхбаярын баривчилгааны талаар мэдээллээ.

Уг мэдээлэлд ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас шалгах үндэслэлээр баривчлан авч явах гэсэн боловч цагдаа нар иргэд, дэмжигчидтэй тулгарсан гэж бичжээ. Пүрэв гаригийн орой баривчлахаар очсон боловч хоёр талын эсэргүүцэл үргэлжилсээр Баасан гаригийн үүрийн 6 цагт, 300 гаруй хүчний байгууллагын ажилтан Н.Энхбаярыг авч явлаа.

Баривчилгааны талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат авлигын хэргээр шалгуулах ёстой, гэвч Н.Энхбаяр огт ирдэггүй учраас албадан аваачих шаардлагатай гэсэн байна. Синьхуа агентлагийн мэдээлэлд дээрхийг дурдаад Н.Энхбаяр нь Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргын ажлыг гүйцэтгэж байсан анхны хүн гэдгийг тэмдэглэжээ.
www.times.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш