logo
Сонгуулийн журам, тогтоолын төслийг СЕХ хэлэлцжээ

Сонгуулийн журам, тогтоолын төслийг СЕХ хэлэлцжээ

2012/04/14
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр хуралдаж Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой зарим журам, тогтоолын төслүүдийг  хэлэлцлээ. Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээлэл шилжүүлэх, хувилах, хадгалах, лавлагаа олгох журмын төслөөс гадна  сонгуулийн хороодын хуралдааны үлгэрчилсэн дэгийг баталж сонгууль товлон зарлах, сонгуулийн зардлын хэмжээг тогтоох зэрэг асуудлаар  санал солилцов гэж СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш