УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийж “Монгол Улсын гадаад өрийн байдал улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал алдагдах хэмжээнд хүрээд байна” хэмээн мэдээллээ.
Түүний өгүүлснээр бол Монгол Улсын нийт гадаад өр 1990-2008 онд 2,1 тэрбум доллар байсан бол 2008-2011 онд энэ үзүүлэлт 9,6 тэрбум болж өссөн нь 2,7 сая хүндээ хуваавал нэг хүнд 3500 ам. долларын гадаад өр ногдож байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс 30 хувь давсан өртэй байгаа гэнэ. Гэхдээ гадаад өрийн энэ үзүүлэлт дотор хувийн хэвшлийн гадаад өр 7,427 сая ам. доллароор тоологдож, зөвхөн өнгөрсөн онд л гэхэд хувийн хэвшлийн гадаад өрийн хэмжээ 5,260 сая ам. доллароор нэмэгдсэн байна.
Ийм аюултай нөхцөл байдал бүрдчихээд байгаа талаар тэрбээр Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид албан тоот илгээж, гадаад өрийн хэмжээг зарлах, тус банкны цахим хуудсан дахь гадаад өрийн секторыг шинэчлэхийг шаардсан аж.
Мөн хувийн компанийн өр яахаараа улсын балансад тоологдож буй, ер нь ямар ямар компани байгааг нь асуухаар хувийн компанийн нууц учир мэдээлэл өгөхгүй гэсэн тул эрт, орой хэзээ нэгэн цагт Монгол Улсын Засгийн газар төлөхөд хүрэх, хойч үеийнхний маань нуруун дээр буух энэ өр улс орныг өрийн барьцаанд оруулах вий гэж сэрэмжлэн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг үүнд хандуулахыг хүссэн байна.
Түүний мэдээллийн дараа сэтгүүлчид МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн шөнө баривчилсан үйл явдалтай холбогдуулан хэд хэдэн асуулт тавьж МАХН-д орох бодолтой байгаа эсэхийг нь лавлахад “Хамуг Монголын Хөдөлмөрийн Намаасаа гарч өөр намд орох бодолгүй, харин зүүний чиглэлийн үзэл баримтлалтай намууд манай намтай хамтарч ажиллая, нэгдье гэвэл хүлээн авна” гэсэн юм.