Мексикийн хар тамхи, мансууруулах бодис наймаалдаг бүлгийнхэн АНУ-ын хил гаалийн ажилтнуудыг бэлэн мөнгө, секс үйлчилгээ зэргээр хахуульдаж хэргээ бүтээн, хар тамхиа хил давуулах болсон. Өмнөд хилээ хамгаалах ёстой албан хаагчид харин ч хар тамхины бүлгийг хамгаалж, хайцаалж, бараа бүтээгдэхүүнийг нь хил давуулж өгч байна гэж Америкийн дотоотыг аюулаас хамгаалах байгууллага мэдэгдсэн байна. Тэдний мэдэгдэж байгаагаар нэлээд олон гаалийн албан хаагчид энэ гэмт хэрэгт холбогдсон байна. Хилийн ажилтнууд хар тамхинаас гадна хууль бус цагаачдыг шалган өнгөрүүлэхээр нэвтрүүлдэг байсан гэж Дотоодыг аюулаас хамгаалахын ажилтан Эдвард Сенатын зөвлөлийн гишүүдийн өмнө тайлагнасан байна. Эдвардын хэлж байгаагаар 2004 оноос хойш 127 хилийн албан хаагч мөнгө угаах, хар тамхи нэвтрүүлэх, хууль бус цагаачдыг хил нэвтрүүлэхэд авилга авсан нь тогтоогдож баривчлагдсан байна. 2004 оноос хойш ямар нэг байдлаар 870 албан хаагч авилгын гэмт хэрэгт сэжиглэгдэж, байцаагдсан байна. АНУ-ын засгийн газар хил гаалийн ажилтнуудын авилгын хэргийг таслан зогсоохоор хамаг бүхнээ дайчилж ажиллаж байгаа гэж Хил хамгаалах газрын дарга Алан Берсин мэдэгдсэн байна. Тэрээр “Хилийн дагуу авилгын гэмт хэрэг гарч байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Бидний ажил бол энэ гэмт хэрэгтэй тэмцэж, авилгын гэмт хэргийг багасгах, хууль зүйн яам болон прокурорын байгууллагуудтай хамтарч авилгын хэрэгт холбогдсон албан тушаалтан, хил гаалийн ажилтнуудад хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна” гэсэн байна. Хамгийн сүүлд 100 кг хар тамхи, мансууруулах бодис хил давуулж, хууль бус цагаачдад бичиг баримт олгосон гаалийн ажилтан эмэгтэй 20 жилийн ял авсан байна.