logo
Баруун бүсийн аймгууд тэмцэн босно гэв

Баруун бүсийн аймгууд тэмцэн босно гэв

2012/04/16
Баруун бүсийн аймгуудаас уриалга шаардлага ирүүлж эхэлжээ. Тус уриалга шаардлагад “Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүч түрэмгийлэн баривчилсаныг бид зурагтаар хараад машид эмзэглэж байна. Өвөг дээдсээс өвлөн ирсэн ариун дагшин газар шороог минь харийнханд худалдаж байгаа цөөн хэдэн луйварчингууд Н.Энхбаяр дарга руу гэм зэмгүй амьтныг барьж идэхээр уулгалан дайрч байгаа зэрлэг балмад араатанны төрхөөр хандсанд бид ихэд эмгэнэж байна. Иймд баруун  Монгол тэнгэр заяат ард түмэн бид шударга үнэний төлөө тэмцэн босоход бэлэн байна. Бид эрх баригчдыг ухаарах болов уу, гэм зэмээ ойлгож алдаагаа засах болов уу хэмээн машид хүлээцтэй хандсаар ирсэн. Гэтэл харин тэд улам давлиун аашилж, эх орон ард түмэн, тусгаар тогтнол, шударга үнэний төлөө тэмцсэн хүнийг маань ингэж баривчилсан явдал нь биднийг босоход хрүргэлээ. Одоо л бид хөдлөхгүй бол үр хүүхэд минь гишгэх газаргүй болж харийнханд эзлэгдэж сүйрэхэд хүрчээ. АТГ болон цагдаа хүчний байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагаа нь илтэд хууль зөрчсөн иргэн хүний хуулиар хамгаалагдсан эрх чөлөөнд ноцтойгоор халдаж, эд хөрөнгөнд нь хууль бусаар хохирол учруулсан үйл ажиллагаа болсон тул тэдгээр хүмүүстэй хуулийн хариуцлага тооцож цээрлэл хүлээлгэхийг хатуу шаардаж байна. Анхааруулахад авлигач түшмэдүүд ард түмний шүүлтүүрээр орох цаг болсон гэдгийг хэлье” гэжээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш