logo
Улс төрийнхөө шоунд нялхсыг татан оролцуулж эхэлжээ

Улс төрийнхөө шоунд нялхсыг татан оролцуулж эхэлжээ

2012/04/16
Н.Энхбаярыг баривчлагдсанаас хойш гурав дахь хүчин гэж өөрсдийгөө нэрийдсэн гудамжны улс төрчид хийх ажилтай болов. Тэд өөрсдөө нүдээрээ харж, өсгөж, өндийлгөсөн үр хүүхэд шигээ л Н.Энхбаярыг амаа олохгүй магтаж, өөгүй цэвэрхэн, шударга шулуун хүн хэмээн шогшиж байна. Асуудлын гол нь Н.Энхбаяртаа бус улстөржихийг бизнес болгож, жагсаал цуглаанаар дагнагсдад шалтаг хэрэгтэй байсан нь энд харагдах болов. Аливаа юмны жор нь таарч байж, чанараа үзүүлж, үр ашиг нь мэдрэгддэг байлтай. Гэтэл Н.Энхбаярын баривчилгаан дээр дулдуйдан нэр хүнд ашиг хонжоо хайгчид арай л хэтрүүлээд байгаа бололтой байна. Зүрхний хийтэй нэгнээ турхиран, цурхиртал уйлуулав. Гудамжинд ядарсан ард түмнээ жагсаан улс төржүүлж үзэв. За энэ ч яахав гэхэд арван жилийн нялх охиныг улс төрийнхөө зорилгод ашиглан, захиа занаа зөөлгөн зураг хөргийг нь хэвлэлээр тарааж Пи Ардаж эхэлжээ. Энэ ч арай дэндэнэ ээ. Улс төр гэж юу байдгийг Н.Энхбаяр гэдэг хүнийг хэн гэдгийг мэдэх нь бүү хэл бичиг үсэг бүрэн тайлагдаагүй хоёрдугаар ангийн хүүхдээр “Н.Энхбаяр ахаа та хурдан ирээрэй. Би тандаа хайртай шүү” гэсэн захидал бариулан шоудаж байх юм. Иймэрхүү элий балай үйлдэл нь Н.Эхбаяртаа ч улс төрийнхөө ашиг нөлөөнд тус биш ус болж мэдэхээр юм.
Ш.Булга www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш